• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагийн ордон талбайн байгуулалтыг ирэх жилийн 3-р сараас барьж дуусгана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-11-12 17:11:59

     Шанхайн дэлхийн яармагийн ордон талбайн байгуулалт болон хүрээлэнгийн дотор гаднах дэд бүтцийн барилга байгуулалтыг ирэх жилийн 3-р сараас өмнө бүхнийг барьж дуусгана. Түүний зэрэгцээ үзэсгэлэн байршуулах ажлыг энэ сараас эхлэн дэс дараатай эхлүүлэх юм гэж Шанхай хотын дарга Хань Жэн 12-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

     Хань Жэн Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн олон улсын 7-р чуулга уулзалт дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн үүрдийн барилга болох Хятадын ордон, гол сэдвийн ордон зэргийг нэгэнт байгуулж дуусгаад Дэлхийн яармагийн тэнхлэг, Дэлхийн яармагийн тоглолтын төв зэргийг энэ оны эцсээр барьж дуусгана. Дэлхийн яармагийн түр барилга болох гадаадын 42 ордныг ирэх жилийн 3-р сарын сүүлчээс өмнө барьж дуусгана. Түрээсийн 42 ордныг энэ оны сүүлчээс өмнө барьж дуусгана. Нэгдсэн 11 ордныг нэгэнт байгуулж дууссан. Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэд бүтцийн байгуулалт, хүрээлэнгийн гаднах зам гүүр зэрэг иж бүрэн дэд бүтцийн байгуулалтыг нэгэнт дуусгаад байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе