|
|
||
Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн олон улсын 7-р чуулга уулзалт 12-ны өдөр Бээжинд болж, Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг Хятадын боломж төдийгүй дэлхийн боломж болох юм. Түүнийг амжилттай зохион байгуулах нь дэлхийн яармагийн ухагдахууныг сурталчилж, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэхэд гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэжээ.
Шанхайн дэлхийн яармагийн олон улсын чуулга уулзалтыг 2003 оноос эхэлж жилд нэг удаа зохион явуулдаг байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь Шанхайн дэлхийн яармагийн нээлтээс өмнөх хамгийн сүүлчийн нэг удаагийн чуулга уулзалт болох бөгөөд Дэлхийн оюуныг нэгтгэж, хотын ирээдүйг хамтаар цогцлох уриан дор болж, хотжилтын үйл явц дахь олон ургалч соёлын үзэгдлийг хайн хэлэлцэж, дэлхийн яармагийн сайн сайхан ирээдүйг хамтаар найдаж буйг илэрхийлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |