|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао болон түүний гэргий Лю Юнчин 14-ний өдөр Сингапурт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдах хүмүүсийн албан ёсны бус 17-р бага хуралд оролцож байгаа Шянганы Засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуань болон түүний гэргий Зэн Бао Шяовэйтэй уулзан тэд нартай хамт өглөөний зоогт оржээ.
Зэн Иньчуань дарга Хү Жиньтаод Шянганы сүүлийн үеийн байдлыг тайлагнаж, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг ялан давахад Шянганд үзүүлсэн төв засгийн газрын анхаарал халамж дэмжлэг туслалцаад талархав.
Шянганы эдийн засаг банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах талаар Шянганы Засаг захиргааны онцгой районы засгийн газрын гаргасан хүчин чармайлт болон хожим хойшдын бодлого чиг шугамыг дарга Хү Жиньтао бүрэн нотлов. \ Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |