• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао болон Б.Обама хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-11-17 10:47:54

      Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд Америкийн ерөнхийлөгч Б. Обаматай хэлэлцээ хийлээ.

     Хэлэлцээ хийхээс өмнө Хү Жиньтао ардын их хурлын ордонд  ёслол хийж,  Б.Обамагийн Хятадад айлчилсныг угтжээ.

      Хоёр цаг үргэлжилсэн хэлэлцээнд Хоёр орны тэргүүн нар Хятад Америкийн харилцаа, хамтаар сонирхож байгаа чухал чухал асуудлаар санал бодлоо өргөн хэмжээнд, гүнзгий солилцож, Хятад Америкийн харилцааг цааш  хөгжүүлэх их төлөвлөгөөг хамтаар зөвшилцжээ. Энэ удаагийн айлчлалаар дамжуулан, хоёр орны тэргүүн нарын тогтоосон 21-р зуунд нааштай, хамтын ажиллагааны тал бүрийн Хятад Америкийн харилцааны шинэ байрлалыг цаашид нотолж, хоёр орны харилцаа, хоёр оjны хамтын ажиллагаанд стратегийн нэн олон агуулга оруулахыг Хятадын тал хүсэж байна. Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи хэлэхдээ: Хятадын засгийн газар  Хятад Америкийн харилцааг дээд хэмжээнд чухалд үзэж байна, Америкийн талтай хамтаар ерөнхийлөгч Б.Обамагийн  Хятадад хийх айлчлалаар шинэ гараа болгож, 21-р зуунд нааштай, хамтын ажиллагааны тал бүрийн Хятад Америкийн харилцааг байнга урагш хөгжихөд хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.

      Б.Обама 15-ны орой Шанхайд хүрэлцэн ирж, Хятадад хийх 4 хоногийн төрийн айлчлалаа эхэлсэн.   Б.Обама   үүрэгт тушаалт орсноос хойш Хятадад анх удаагаа айлчилж байна. /Баясгалан орчуулав/ Пэрлаймаа хянав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе