• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Обамаг угтаж дайллага зохиов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-11-18 10:30:58

      Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны орой Бээжингийн Ардын их хурлын ордны алтан танхимд тус улсад айлчилж буй Америкийн ерөнхийлөгч Барак Обамаг угтах дайллага хийв.

      Ү Бангүө, Жя чинлинь, Ли чанчүнь, Ши жиньпин, Ли кэчян нар дайллагад оролцжээ.

      Дайллагын үеэр хоёр орны удирдагч чөлөөтэй ярилцаж, танхимд найрсаг дотно уур амьсгалаар дүүрэн байлаа.

      Дайллага өндөрлөсний дараа Хятадын уран бүтээлчид өөрийн орны хэв намба онцлогийг харуулсан уран сайхны тоглолт үзүүлж, Хятад Америкийн найрсаг харилцааны ая эгшгийг өргөсөн байна.

      Хоёр орны залуучуудын энх тайвныг хайрлаж, найрамдлыг эрхэмлэн, ирээдүйг хамтаар цогцлон байгуулах сайн сайхан хүсэл мөрөөдлийг харуулсан хятад оюутнууд болон Бээжинд сурч байгаа Америк оюутнуудын хамтдаа дуулсан "Андын холбоо" гэдэг Америк дуу, "Чи бид хоёр" гэсэн Бээжингийн олимпын сүлд дуу нь тоглолтыг халуун өрнөлтөд хүргэжээ.

     Тоглолт өндөрлөсний дараа Хү Жиньтао болон Б.Обама Хятадын уран сайханчид болон Хятад Америкийн оюутан залуусын дунд очиж гайхамшигтай сайхан тоглолт үзүүлсэн тэдэнтэй халуун дотноор мэндчилж талархлаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе