|
|
||
Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын аялал жуулчлалыг дэмжих , олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Лю Кэжи 18-ны өдөр Күньминд хэлэхдээ, Хятад улс ирэх жилийг "2010 Хятадын дэлхийн яармагийн аялал жуулчлалын жил" болгохоор шийдсэн бөгөөд дэлхийн яармагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх багц арга хэмжээнүүдийг дотоод гадаадад зохионо гэжээ.
Лю Кэжи мөн өдөр хийлгэсэн 2009 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын яармагийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны эхний 9 сард Хятадад жуулчилсан гадаадын жуулчдын тоо нийт 93 сая 940 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.45 хувиар буурсан ч бууралтын хэмжээ нь сард улмаар багасаж байна гэжээ.
Лю Кэжи хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг ирэх онд болно. 184 өдөр ажиллах хугацаандаа давхацсан тоогоор 70 сая хүн, үүнээс 3 сая 500 мянган гадаадын зорчигч хүлээн авах зорилтоо чармайн биелүүлнэ гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |