|
|
||
Францаас Хятадад суугаа элчин сайд Нерве Ладсоус 25-ны өдөр Шанхайд хэлэхдээ, Францын ерөнхийлөгч Николас Саркоз ирэх жилийн Шанхайн яармагийн эхний үеэр дэлхийн яармагт айлчлах болно гэжээ.
Нерве Ладсоус Шанхайн дэлхийн яармагийн Францын ордныг байгуулж байгаа газарт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ингэж хэлсэн юм.
Мэдээлснээс үзвэл, Саркоз Шанхайн дэлхийн яармагт анхаарлаа маш их хандуулж байна. Бүх дэлхийн барилга зурж төлөвлөдөг 47 багийн бэлтгэл төслөөс Шанхайн дэлхийн яармагийн Францын ордны "мэдрэхүй хот" гэсэн төслийг сонгосон юм. Францын ордон нь Шанхайн яармаг дахь анх байгуулж эхэлсэн гадаадын үндэсний үзүүлэлтийн ордон болох юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |