• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао шинэ жилээр Хэбэй мужид ажилласан байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-01-02 15:22:36

     2010 оны шинэ жилийн шинийн нэгний өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Хэбэй мужийн Ланфан хотын Саньхэ хот орж, хөдөө аж ахуйн хөгжлийн байдалтай танилцаж, хөдөө тосгоны айл өрхөөр орж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

      Ажил байдалтай танилцах үед Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө аж ахуйн байдал нэлээд сайн байж, ялангуяа үр тариа үргэлжлэн 6 жил элбэг ургац авч тариачдын орлого үргэлжлэн 6 жил нэлээд түргэн нэмэгдсэн байна. Байдал сайн болох тусам сэтгэл алгасаж болохгүй гээд шат бүрийн засгийн газрууд шинжлэх ухаан техник мэргэжилд түшиглэн орчин үеийн хөдөө аж ахуйг их хүчээр хөгжүүлж, үр тарианы үйлдвэрлэл буурахгүй байхыг баталж, тариачдын орлого буурахгүй байхыг баталж, хөдөө тосгоны хөгжлийн хандаш өөрчлөгдөхгүй байхыг батлах хэрэгтэй гэж шаардсан байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе