|
|
||
1-р сарын 1-ний өдөр буюу Шанхайн дэлхийн яармаг эхлэхээс 120 өдрийн өмнө, Хятадын дэлхийн яармагийн аялал жуулчлалын он Шанхайд албан ёсоор ажиллаж эхэлсэн байна.
Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй мөн орой болсон нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийг давхацсан тоогоор 70 сая хүн сонирхох төлөвтэй байна. Үүнээс давхацсан тоогоор 3 сая 500 мянга нь гадаадын зорчигч байж, Ази номхон далайн бүс нутаг болон дэлхийн аялал жуулчлалын хүрээн дэх шинэ амжилт болох юм гэжээ.
Мөн орой бас аялал жуулчлалын сэдэвт томоохон үдэшлэг зохиож, жүжигчид гайхамшигт сайхан тоглолтоороо "хот нь амьдралыг нэн сайн сайхан болголоо" гэсэн дэлхийн яармагийн гол уриаг харуулсан байна. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |