|
|
||
Өнгөрсөнд болж байсан Дэлхийн яармагийн ихэнх нь хотоос гадуур газар сонгож шинээр нээн хөгжүлж байсан бол Шанхайн дэлхийн яармаг нь газрыг их хэмнэж, голцуу хотын аж үйлдвэрийн бохирдол ихтэй бүс болон гэр хорооллын оршин суугчдыг шилжүүлэн нүүлгэж гаргасан юм. Шанхайн дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн нь хотын төв хэсгийн Наньпү гүүр болон Лүпү гүүрийн хоорондох Биньшүй районд байрлаж, Шанхайн ээж мөрөн -- Хуанпү мөрний хоёр эрэг дээр байдаг учраас уснаас их ойр байдаг онцлогтой. Шанхайн дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөгөөний талбай нь 5.28 хавтгай дөрвөлжин километр байна.
7 жилийн бэлтгэлээр Шанхайн дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн болон түүний эргэн тойрны район нь метро, хурдны зам, усан тээвэр зэрэг зам харилцааны дөхөм нөхцөлийг бүрэлдүүлсэн байна.
Шанхайн дэлхийн яармаг 2010 оны 5-р сарын 1-ний өдөр эхэлж, 10-р сарын 31-ний өдөр өндөрлөж, 6 сар нийт 184 хоног явагдах болно. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |