|
|
||
2010 оны Дэлхийн яармаг нээгдэхэд 4 сар үлдээд байгаа үеэр Шанхай хотын Засгийн газар Америкийн Калифорни муж улс болон Лос—Анжелес районд танилцуулах арга хэмжээ зохион явуулаад сайн үр дүнд хүрсэн байна. 1-р сарын 1-ний өдөр Шанхайн Дэлхийн яармагийн цэцэгт тэрэгний арга хэмжээ болсны дараа 2-ны өдөр зохион байгуулагч тал Лос—Анжелесын Пасадена хотноо "Шанхай хийгээд Шанхайн дэлхийн яармаг"-ийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж, танилцуулах хурал зохион байгуулж, "Шанхайн дэлхийн яармагт морилон саатахыг урья"гэсэн халуун дотнын урилгыг Америкийн иргэдэд өгч, Америкийн олон салбарын төлөөлөгч уг танилцуулах арга хэмжээнд анхаарлаа ихээхэн хандуулсан байна.
Америкийн баруун тэнгисийн эрэг дээрх Лос—Анжелес район жил бүрийн 1-р сарын 1-ний өдөр сарнай цэцэгт тэрэгний наадам зохион явуулдаг. Уг арга хэмжээг хүмүүс Нью—Йорк таймс талбайн "Болор бөмбөгний цаг " болон Лас Вегасын галын наадамтай адилаар Америкийн шинэ жилийг угтах гурван том арга хэмжээний нэг бөгөөд дэлхийд хамгийн өргөн нөлөөтэй цэцэгт тэрэгний наадмын нэг гэж үздэг. Энэ жилийн наадамд оролцсон 40 гаруй тэрэгнээс нэг цэцэгт тэрэг олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж, түүний гэрэл зургийг Америкийн гол сонин хэвлэлийн нэг "Лос—Анжелес таймс " сонин эхний дугаартаа нийтэлсэн байна. Энэ нь орон нутгийн хятад харьяат, хятад хүмүүсийн хандивласан Шанхайн дэлхийн яармагаар сэдэвлэсэн цэцэгт тэрэг болно. Дэлхийн яармагийн цэцэгт тэрэгний үзэсгэлэнт сайхан дүр төрх надад их бахархал төрүүлсэн гэж Америкийн анхны хятад удамтай парламентын эмэгтэй гишүүн Жуди Чу илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Америкийн түүхэн дэх анхны хятад удамтай парламентын эмэгтэй гишүүнээр сонгогдсон миний хувьд маш бахархал төрж байна. Үүнтэй нэгэн адил бахархал төрсөн нь өнөө өглөө би "Лос—Анжелес таймс"сонин дээр Шанхайн дэлхийн яармагийн цэцэгт тэрэг бүх цэцэгт тэрэгнүүдээс оройлж тэргүүн нүүр дээр нийтлэгдснээр бахархал төрсөн. Дэлхий нийтийн анхаарал Пасадена хотын цэцэгт тэрэгний наадам дээр төвлөрөхөд Шанхайн дэлхийн яармагийн цэцэгт тэрэгнээс хүмүүс Хятадын соёлын гайхамшигт дүр төрхийг харсан . Дэлхийн яармагийн цэцэгт тэрэг маш их амжилтад хүрсэн, дэлхийн яармаг бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт би итгэж байна гэжээ.
Пасадена хотын дарга Вилл Водард хэлэхдээ, сарнайн цэцэг тэрэгний наадам нь тухайн жилд дэлхийн олон газрын томоохон арга хэмжээг танилцуулах цонх болсоор ирсэн бөгөөд удалгүй болох гэж байгаа Шанхайн дэлхийн яармаг нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Пасаденагийн сарнайн цэцэгт тэрэгний наадам нь тухайн жилийн томоохон танилцуулах арга хэмжээ болсоор ирсэн уламжлалтай юм. Хоёр жилийн өмнө энд 2008 оны Бээжингийн олимпын наадмыг танилцуулах цэцэгт тэрэг оролцсон юм. Энэ удаад Шанхайн дэлхийн яармагийн цэцэгт тэрэгтэй бид танилцсан. Цэцэгт тэрэг нь маш сайхан болсон. Би хамгийн сүүлд 3 жилийн өмнө Шанхайд айлчилсан , Шанхайд очих болгонд надад шинэ шинэ өөрчлөлт мэдрэгдэж байсан. Хэрэв Шанхайн тухай миний сэтгэгдэл гэвэл тэр нь олон улсын жишиг, дэлхийн төвшин, орчин үеийн хөгжилтэй болж байна гэж хэлэх ёстой гэжээ.
Дэлхийн яармагийн цэцэгт тэрэгний тухай хүмүүсийн урамтай яриа хөөрөө дуусаж амжаагүйгээр Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулагч тал 2-ны өдөр " Шанхай хийгээд Шанхайн дэлхийн яармаг" гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж уг танилцуулах арга хэмжээг үргэлжлүүлсэн байна. 120 ширхэг гэрэл зургаар бүрэлдсэн уг үзэсгэлэнд Шанхайн дэлхийн хүрээлэнгийн төлөвлөгөө, олон оролцогч улс орон, байгууллагын дэлхийн яармагийн орд талбайн зураг төсөл тэрчлэн Шанхай хотын байгуулалт түүний олон талт соёлын орчинд амьдарч байгаа иргэдийн амьдрал зэрэг нь үзэгчдэд дэлхийн яармагийн дүр төрх, Шанхайн дүр төрхийг газар дээр нь хүрч танилцсан шиг сэтгэгдэл төрүүлжээ. Зохион байгуулагч талын танилцуулснаас үзвэл, Америкийн иргэдэд Шанхайн дэлхийн яармагийг нэн сайн танилцуулж, Шанхайн тухай нэн сайн ойлгуулахын төлөө, Шанхайн дэлхийн яармаг нээгдэх болтол зургийн үзэсгэлэнг Америкийн олон газар тойрон ажиллуулах болно.
Зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дууссаны дараа зохион байгуулагч тал "2010 оны Шанхайн дэлхийн яармаг"-ийг танилцуулах хурал хийж, Шанхайн дэлхийн яармагийн гурван том онцлогийг зочдод танилцуулжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |