• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын ба Шянган, Аомэнь, Тайванийн хандивыг зүй зохистой ашиглав

CRI       (GMT+08:00) 2010-01-06 17:07:19

      Синьхуа хорооны мэдээлснээс үзвэл, гадаадын ба Шянган, Аомэнь, Тайванаас Сьчуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд хандивласан бүх зүйлсийг зүй зохистой үр ашигтай ашигласан гэж Хятадын аудитын газар 6-ны өдөр мэдэгдсэн байна.

      Тус газрын мөн өдрийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2009 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар, Хятад даяар нийгмийн нийт хандив 79 тэрбум 703 сая юаньд хүрч, үүнээс олон улсын байгууллага, гадаадын цагаач зэрэг гадаадын ба Шянган, Аомэнь, Тайванийн хандивын зүйлс 7 тэрбум 398 сая юань болно.

      Аудитын газраас мэдэгдэхдээ, гадаадын ба Шянган, Аомэнь, Тайванийн хандивын нэр заасан хэсгийг нь холбогдох байгууллага юм уу төсөлд шилжүүлэн, тусгай нэр заагаагүй хэсгийг ихэвчлэн хөдөө тосгоны иргэдийн орон сууцны байшин , дунд бага сургууль, эмнэлэг зэрэг дэд бүтцийн байгуулалтад хэрэглэсэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе