• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чөлөөт худалдааны бүс нь бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын шинэ гараа болжээ

CRI       (GMT+08:00) 2010-01-07 11:18:03

      Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн чуулга уулзалт 7-ны өдөр Гуаншигийн Наньнин хотноо нээгдэв. Хятадын Худалдааны яамны орлогч сайд И Шяожүнь нээлтийн ёслол дээр хэлэхдээ, чөлөөт худалдааны бүс байгуулагдсан нь хоёр талын эдийн засгийн интегралчлалын үйл явц дууссан явдал биш, харин үүний эсрэгээр хоёр тал эдийн засаг худалдааны харилцаагаа цаашид хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын үйл явцыг цаашид ахиулах болно гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс бол хоёр талдаа ашиг хүртээх тогтолцооны зохицуулалт мөн , зах зээлд зөвшөөрөн оруулахаар дамжин худалдаа болон хөрөнгө оруулалтын харш саадыг арилгаж, хоёр тал эдийн засгийн интегралчлалын ач тусыг хамтаар эдлэхийг биелүүлсэн байна. Чөлөөт худалдааны бүсийг хоёр талын аж ахуйн нэгж, ард түмэнд жинхэнэ ашиг хүртээхийн төлөө хоёр тал дэд бүтэц, хөрөнгө мөнгө хуримтлуулах зэрэг талаар дэмжлэг үзүүлж, хоёр тал хоорондын худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулахад тус дөхөм үзүүлэх хэрэгтэй юм гэжээ.

     АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Сүндрам Пучипанатхан нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн байгуулалт уг бүс нутагт худалдаа хөрөнгө оруулалтын нэн их боломж олгох төдийгүй, үндэстэн дамнасан худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулахад ч ашигтай юм гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе