• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2010 онд Хятад ын эдийн засаг бүх талаар сэргэн хөгжинө

CRI       (GMT+08:00) 2010-01-07 15:35:03

      7-ны өдөр хэвлэгдсэн "Рэнь Минь Ри Бао сонин" "'Хятад улсын дулаан урсгал'дэлхий нийтийг дулаацуулна" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, 2009 онд Хятадын эдийн засгийн гарамгай ололт амжилт нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. 2010 онд Хятад улсын эдийн засаг бүх талаар сэргэн хөгжих болно гэжээ.

      НҮБ-ын нийтэлсэн 2009 оны дэлхийн эдийн засгийн тайланд тэмдэглэхдээ, Хятад улс хэрэв 2009 онд эдийн засгийн өсөлтөө 8 хувьд хүргэж чадах юм бол, дэлхийн эдийн засагт үзүүлэх хувь нэмэр нь хүмүүсийг гайхаш төрүүлэм 50 хувьд хүрнэ гэжээ. Америкийн "Форбес" сэтгүүлийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад улс бол дэлхийн эдийн засгийн ирээдүйн өсөлтийн чухал эх үүсвэр юм гэлээ. Хятад улсын өөрчлөлт амжилтад хүрсэн нь эргэлзээгүй гэж Оросын "Коммунист залуучуудын эвлэлийн сонин"-д тэмдэглэжээ.

      Хятад улсын эдийн засаг 2010 онд бүх талаар сэргэн хөгжинө гэж Дэлхийн Банк үзжээ. НҮБ-ын нийтэлсэн "2010 оны дэлхийн эдийн засгийн байдал болон төсөөлөл" тайланд тэмдэглэхдээ, хөгжиж байгаа улс орнууд 2010 оны дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүчин болно, үүнд Хятад улсын эдийн засгийн өсөлт 8.8 хувьд хүрнэ гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе