Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн чуулга уулзалт 8-ны үдээс өмнө өндөрлөв. Чуулга уулзалтаар даргын мэдэгдэл нийтэлж, Хятад-АСЕАН-ны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн эдийн засгийг хамтаар хөгжүүлнэ гэж мэдэгджээ.
Мэдэгдэлд заахдаа, Хятад-АСЕАН хоёр тал нь чөлөөт худалдааны бүсийн гэрээ хэлэлцээрүүдэд заасан үүргээ нэн нухацтай гүйцэтгэн, чөлөөт худалдааны бүсийн олгосон хөнгөлөлттэй бодлогуудыг нэн сайн ашиглахыг аж ахуйн нэгжүүдэд урамшуулан зоригжуулах ёстой. Тус бүс нутаг дахь улс орнууд хөрөнгө оруулах зах зээлийг харилцан нээлцэж, хөрөнгө оруулалтын тодорхой, шударга, дөхөм боломж олгон, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, аж үйлдвэрийн байгуулалт зэргийг идэвхтэй ахиулан, хөрөнгө оруулалтыг саадгүй нэмэгдүүлэх бүс байгуулах ёстой гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\