• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг нийгмийн хөгжил зохицонгуй болж чадаагүй байгаа нь Хятадын хөгжлийг хамгийн их боогдуулж байгаа зүйл мөн

CRI       (GMT+08:00) 2010-01-08 17:12:35

      Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нийгэм судлалын хүрээлэн 8-ны өдөр судалгааны тайлан нийтлэн, эдийн засаг нийгмийн хөгжил зохицонгуй болж чадаагүй байгаа нь Хятадын хөгжлийг хамгийн их боогдуулж байгаа зүйл мөн. Засгийн газраас олон нийтийн хэрэглээний бүтээгдэхүүний хангамжийн төвшинг цаашид нэмэгдүүлэн, боловсрол, эмчилгээ, шинжлэх ухаан, техник, байгаль орчны хамгаалалт, соёл зэргийн нийгмийн ажил төрлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хот хөдөө хоорондын, бүс нутаг хоорондын, нийгмийн давхарга хоорондын адил бус ашиг сонирхлыг хамгаална гэж тэмдэглэжээ.

     "Одоо үеийн Хятадын нийгмийн бүтэц" гэсэн гарчигтай тус судалгааны тайланд заахдаа, Хятадын нийгмийн бүтэц нь эдийн засгийн хөгжлөөс 15 жилээр хоцрогдож байна. Аж үйлдвэрийн бүтцээс авч үзэхэд, Хятадын эдийн засаг нь аж үйлдвэржилтийн дунд үедээ явж байгаа боловч ажлын байраар хангах, хэрэглээ болон хотын бүтэц зэргийн хөгжлийн үзүүлэлтээс үзэхэд Хятадын нийгэм нь мөн л аж үйлдвэржилтийн эхний үедээ байгаа юм.

     Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нийгэм судлалын хүрээлэнгийн ажилтан Лү Шюе и-гийн үзэж байгаагаар, өнөө Хятадын нийгмийн эх баялаг болон боломж тохиолыг адил бус нутагт болон нийгмийн адил бус гишүүдэд хуваарилж байгаа байдал зүй зохисгүй байна. Жишээлбэл хот хөдөөгийн хөгжил тэнцүүргүй, орлогын зөрөө ихсэж байгаа, нийгмийн олон нийтийн ажил үйлсийг хөгжүүлэх шаардлагатай байгаа зэрэг болно. Үүний эх үндэс нь бүр эдийн засаг, нийгмийн хөгжил тэнцүүргүй байгаагаас болсон юм.

     Тэрээр хэлэхдээ,  аж үйлдвэржилтийн дунд үед нийгмийн бүтэц дэх 1-р аж үйлдвэрийн хөдөлмөр хүчний харьцал нь 20%-аас бага байх ёстой. Гэвч өнөө Хятадад 40%-д хүрсэн байна. Хотжилтын хэмжээ 60% гаруйд хүрсэн байх ёстой боловч Хятадад 45.7%-д л хүрч байна. Бүтцийн ийм их зөрөө оршиж байгаа нөхцөлд нийгмийн тогтолцооны өөрчлөлт зохицуулалт хийхгүй юм бол нийгмийн маш олон асуудал багасахгүй, эдгээр асуудлыг үндэснээс нь зохицуулж ч чадахгүй юм гэжээ.

     Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн тайланд тэмдэглэхдээ, засгийн газраас нийгмийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг ахиулан, ам өрхийн дансыг устгах, ажлын байраар хангах, нийгмийн баталгааны зэрэг талын боолт хаалтыг арилгахыг түргэтгэх ёстой гэжээ. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нийгэм судлалын хүрээлэнгийн ажилтан Лү Шюе и-гийн үзэж байгаагаар, нийгмийн гишүүд хоорондын гарал болон хангамжийн зөрөөг аажмаар арилгах бол нийгмийн бүтцийг сайжруулахын гол тал нь юм. Тэрээр Хятадын олон хотуудын хотод суугаа гаднын хүмүүсийн түр суух гэрчийг устгаж байгааг өндрөөр үнэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, хотжилтыг лавдуун тогтвортой идэвхтэй ахиулж, жижиг дунд хотын ам өрхийн дансыг аажмаар нээлттэй болгож, хотод орсон 200 сая иргэний ам өрхийн дансыг аажмаар зохицуулж, тэд нарын ажлын байраар хангагдах асуудлыг зохицуулсан нөхцөлд л дотоод хэрэглээг өргөтгөж чадах юм. Өнөө Хятадын их олон хот нь хотод ажил хийж байгаа хүмүүсийн түр суух гэрч бичгийг оршин суух бичиг болгон өөрчилсний дараа эдгээр хүмүүс нийгмийн баталгааны маш олон зүйлд хамрагдаж байна. Жишээлбэл үр хүүхэд нь сургуульд орох болон орон байр худалдан авах зэрэгт хөнгөлөлт хүртэж байна гэжээ.

     Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн тайланд тэмдэглэхдээ, 2000 оноос нааш Хятадын эдийн засаг түргэн өсөн нэмэгдэж, аж үйлдвэржилт, хотжилт, зах зээлийн болгох, олон улсын болгох үйл явц түргэн ахиж, нийгмийн давхарга бүтцэд шинэ өөрчлөлт гарсан юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе