2009 онд Хятад улсын авто машин үйлдвэрлэж, борлуулсан хэмжээ 13 сая 500 мянгад хүрч, Америкийг ардаа орхин авто машин үйлдвэрлэж, борлуулах дэлхийн хамгийн том гүрэн болсон байна. Мэргэжлийн хүмүүс 2010 онд Хятадын авто машины зах зээл улам түргэн өсч, жилийн авто машин үйлдвэрлэн, борлуулах хэмжээ 15 саяас давна гэж төсөөлж байна.
Энэ онд Хятадын авто машины зах зээл 15 хувийн өсөлтийн хурдаа хадгалж, жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 15 саяыг давах төлөвтэй гэж тус салбарын хүмүүс үзэж байна. 2020 он болоход Хятадын авто машины зах зээл, үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 30 саяд хүрэх төлөвтэй гэж Чинхуа их сургуулийн профессор Сун Жянь хэлсэн байна./Анар орчуулав/