2009 онд Хятадын авто машины аж үйлдвэр ерөнхийдөө түүхэн амжилт гаргалаа. Үүнд Хятадын өөрөө судлан үйлдвэрлэсэн брэндийн авто машины зах зээлд эзэлсэн хэмжээ 30 хувиас давж, техникийн судалгаа, шинэ эрчим хүчний авто машин хөгжүүлэх зэрэг салбарт мөн шинэ амжилт гаргасан байна.
Үүнээс гадна, Хятадын өөрөө судлан үйлдвэрлэсэн брэндийн авто машины аж үйлдвэр гадаадынхныг нэгтгэх талаар амжилт олов. Хятадын Жили авто машины аж үйлдвэр нь Волво авто машины компанийг худалдан авах арилжааны чухал заалтуудад Форд авто машины компанитай тохиролцоонд хүрсэн. Хятадын умардын авто машины хувьцаа эзэмшигч корпорац мөн Шведийн Сааб авто машины компанитай холбогдох оюуны өмчийг худалдан авах ажлыг биелүүлснээ мэдэгдсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\