• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Математикийн болон сансрын техникийн мэргэжилтэн Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн дээд шагнал хүртэв

CRI       (GMT+08:00) 2010-01-11 17:15:16

     Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн шагнал олгох их хурал 11-ний өдөр Бээжингийн ардын их хурлын ордонд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр, 2009 оны Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн дээд шагналыг математикч Гү Чаохао болон сансрын техникийн мэргэжилтэн Сүнь Жядүнд олгож, Хятадын засгийн газар суурь шинжлэх ухаан болон тэргүүний шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх ажлыг адилхан хүндэтгэн үзэж байгааг харуулсан байна. Хуралд оролцсон Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан бүтээхэд түшиглэн эдийн засгаа хэлбэрэлтгүй нэмэгдүүлэхийг ахиулах болно гэжээ.

     Хятадын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн академич ноён Сүнь Жядүн бол уг шагналыг хүртсэн сансрын техникийн хоёрдох мэргэжилтэн. Сүнь Жядүн өнгөрсөн зууны 50-д оноос эхлэн сансрын техник судлан хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж ирснээр, Хятадын хиймэл дагуул болон сансрын уудамд хайлт хэмжилт хийх техникийг үүсгэн байгуулагчийн нэг гэж алдаршсан юм. Өнөө Хятадын бие дааж судлан үйлдэж хөөргөсөн зуу гаруй сансрын аппаратын доторх гурваны нэгд нь тэрээр техникийн талын ажлыг нь хариуцсан байна. Тэдгээрт Хятадын анхны хиймэд дагуул " дун фань хун 1-р" түүнчлэн Хятадын саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх анхны дагуул- " Чань э 1-р" зэрэг чухал чухал дагуул байгаа юм.

     Ноён Сүнь Жядүн хэлэхдээ, миний хувь хүн шинжлэх ухаан техникийн төрийн дээд шагнал авсан явдал нь Хятадын бүхий л сансрын ажил төрлийн нисэх мэт түргэн хөгжиж байгааг харуулж байна гэжээ. "50 гаруй жилийн турш, би Хятадын сансрын үйлсийг нээн хөгжүүлэхээс тасралтгүй хөгжин цэцэглэх үйл явцыг бүгд биеэрээ өнгөрүүлсэн юм. Хятадын дагуулыг судлан үйлдвэрлэх ажил нь шинжлэх ухаан техник хоцрогдонгуй, үйлдвэрлэлийн үндэс суурь маш буурай байсан нөхцөл байдалд эхэлсэн юм. Бид өөрийн хүчээрээ өөдлөн дэвшиж, олон хүндрэл бэрхшээлийг туулан, зангилааны техник технологийн асуудлыг зохицуулж, дагуулын техник технологийн чухал ахицад хүрчээ. Бидний сансрын үйлс өнөөдрийн амжилтад хүрч, олон улсын байр суурьтай болсон нь өргөн олон мэргэжил техникийн ажилчин ажилтан эв санаа нэгтэй уйгагүй хүчин чармайсны дүн юм".

     Нөгөө нэг шагналын эзэн энэ жил 84 насан сүүдэр зооголж яваа Гү Чаохао, тэрээр мөн Хятадын шинжлэх ухааны академийн академич бөгөөд энэ шагналыг хүртсэн хоёрдох математикийн ухаантан болно. Олон жилийн турш тэрээр ялгарлын геометр, математикийн физик зэрэг математикийн тэргүүний судлалд бүтээлч чанартай олон улсын тэргүүний үр бүтээлд хүрсэн юм. Хятадын шинжлэх ухаан техникийн дээд шагнал хүртэх хүний тоо жилд 2-оос хэтрэхгүй бөгөөд шагналын мөнгө нь 5 сая юань байдаг юм.

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын шинжлэх ухаан техникийн алдаршуулан шагнах хурал дээр үг хэлж, өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямрал хараахан дуусаагүй байсаар, хямралыг даван туулж эдийн засгийг сэргээн босгоход шинжлэх ухаан техникийн хүчинд түшиглэнэ гээд, шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан бүтээх нь олон улсын банк санхүүгийн хямралыг эсэргүүцэн тулах хүчтэй зэвсэг болох төдийгүй, эдийн засгийн цэцэглэлт хөгжлийг өнө бат хэвээр байлгах цуцашгүй түлхэх хүчин мөн гэж цохон тэмдэглэжээ.

     Тэрээр хэлэхдээ, шинэ аз тохиол болон өрсөлдөөн сорилтын өмнө дэлхийн чухал чухал гүрнүүд эдийн засаг шинжлэх ухаан техникийн хөгжлийн тэргүүлэх байрыг завдан эзэлж байна. Бид эрхбиш цаг үеийн байдлыг танин урагштай тийш ахиж, хүний хойно хоцрогдохгүйгээр урагш дэвших хэрэгтэй. Дэлхийн шинэ шинэ шинжлэх ухаан техникийн өөрчлөлт хувьсалтын явцад өмнө нь хошуучилж, манай орны эдийн засгийн хөгжлийг шинийг санаачлан бүтээж, дотоодын өсөлтөө нэмэгдүүлэх зам руу аль болохоор эртхэн оруулах хэрэгтэй гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс бүх нийгмийн судлан хөгжүүлэх ажилд оруулах хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлэн, оюуны өмчийн эрхийг хамгаалах, гадаадын оюуныг зээлдэн оруулах хуулийн баталгаа ба бодлогын талын тогтолцоо жич зах зээлийн орчны байгуулалтыг эрчимжүүлж, шинжлэх ухаан техникийн ардчилал, эрдэм шинжилгээ чөлөөтэй байх, төв чанга бөгөөд үнэнийг эрхэмлэх, нээлттэй багтаамжтай уур амьсгалыг бий болгож, эрдэм шинжилгээний ажилтны оюун ухаан авьяас билгийг уралдуулж,нэн олон шинийг үүдэн бүтээж бий болгох болно гэжээ.

     Мөн өдөр шинжлэх ухаан техникийн 370 гаруй төрлийн судалгааны төсөл нь Хятадын байгалийн шинжлэх ухааны шагнал, улсын техникийн үүдэн бүтээлийн шагнал болон Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагналыг хүртсэн байна. Америк, Герман, Франц, Япон болон Кубээс ирсэн 7 эрдэмтэн Хятадын олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны шагнал авсан ба хүний тоогоор аль ч жилээс олон байна. \Номин,Урьхан, Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе