![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадад ажиллаж байгаа гадаадын 7 эрдэмтэн 11-ний өдөр Бээжинд Хятадын засгийн газрын 2009 оны "Хятадын олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны шагнал" хүртлээ.
Тус 7 эрдэмтэн бол Америкийн физикийн эрдэмтэн Шэнь Юань ран болон Винсент Чан, биофизикийн эрдэмтэн Бриттон Чансе, Германы биохимийн эрдэмтэн Эрнст-людвиг Виннакер, Францын физик химийн эрдэмтэн Мичел Че, Японы цөмийн физикийн эрдэмтэн Арима Акито, Кубын биологийн эрдэмтэн Агустин Лаге Давила нар юм. Тэд өөрийн судалгааны хүрээнд Хятадын болон гадаадын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулсан бөгөөд Хятадын залуу эрдэмтдийг олноор хүмүүжүүлсэн юм.
Хятадын олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны шагналыг 1994 онд тогтоосон. Энэ бол Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн 5 том шагналын нэг юм. Үүгээр Хятадын шинжлэх ухаан техникийн ажил үйлст чухал хувь нэмэр оруулсан гадаадын хувь хүн, нэгжийг шагнадаг. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |