• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баруун бүсийг нээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсэн 10 жилд Сьчуаны эдийн засаг 4 дахинаар нэмэгджээ

CRI       (GMT+08:00) 2010-01-11 17:53:39

      Хятад улс баруун бүсийг нээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсэн 10 жилд баруун бүсийн муж хотуудад хөгжлийн асар их боломж тохиол олгожээ. Сьчуань мужийн дарга Жян Жүйфэн сүүлийн үе манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, баруун бүсийг нээн хөгжүүлсэн 10 жилд Сьчуань мужийн эдийн засаг нийгэм ихээхэн хөгжиж, GDP 4 дахинаар өсөн нэмэгдсэнээр, онц их газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахад аятай сайн үндэс суурь тавьж өгсөн юм гэжээ.

      Жян Жүйфэн хэлэхдээ, Сьчуань мужийн олсон ололт амжилтууд нь юуны өмнө бүх мужийн ерөнхийлсөн хүчин чадал тодорхой хэмжээгээр дээшилж, ардын амьжиргаа сайжирсан талаар илэрч байна. 2007 онд Сьчуаны GDP анх удаагаа триллион юаниас давж, Хятадын триллион юаниас давсан 9 дэх муж район болжээ. 2008 онд бүх Сьчуаны GDP 1 триллион 200 тэрбум гаруй юаньд хүрч, 1999 оныхтой харьцуулбал 4 дахинаар нэмэгдсэн юм. Үүний зэрэгцээ ардын амьжиргаа тодорхой хэмжээгээр сайжирч, 2008 онд бүх Сьчуаны хот суурины оршин суугчдын орлого болон тариачдын хүн бүрийн дундаж орлого 10 жилийн өмнөхөөс 3 дахин гаруйгаар нэмэгджээ.

     Хоёрт, мужийн дэд бүтцийн байгуулалт, экологийн орчны хамгаалалт, нийгмийн ажил төрөл ч түргэн хөгжлөө.

     "Өнөө авто замын нийт уртын хэмжээ 230 мянган километрт хүрч, баруун бүсийг хөгжүүлэхийн өмнөхөөс 2 дахинаар нэмэгджээ. 2188 километр хурдны зам ашиглалтад орж, 3000 километр хурдны замыг байгуулж байна. Чэндүгийн Шуан Лю нисэх онгоцны буудлыг 1999 оноос өргөн цар хэмжээтэй байгуулсан. өнөө зорчигч тээврийн хэмжээгээрээ улсдаа 5-рт орж байна. Саяхан нислэгийн хоёрдугаар зам ашиглалтад оров. энэ нь Хятадын нисэх онгоцны дөрөвдөх гол буудал болно" гэж Жян Жүйфэн хэлсэн байна.

     Үүнээс гадна, баруун бүсийг нээн хөгжүүлэх стратегийн ач тусаар Сьчуаны экологийн байгуулалт ч нааштай үр дүнд хүрчээ. Хөх мөрний дээд сав газар дахь Сьчуан муж байгалийн ойн нөөцийг хамгаалах төсөл, тариан газрыг атаршуулж, мод тарих төслийг тэргүүлэн хэрэгжүүлж, бэлчээр өвсийг сэргээх, намгархаг газрыг хамгаалах, ус хөрсний идэгдлээс сэргийлэх, Сьчуаны баруун хойд нутагт цөлжилтөөс сэргийлэх, хот шяныг зүлэгжүүлэх зэрэг экологийн гол төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Бүх Хятад ялангуяа Хөх мөрний сав газрын экологийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ хот шяны ард түмний үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг ихээр сайжруулжээ. 10 жилийн турш, Сьчуань мужийн ус хөрс эвдэрсэн 440 мянга гаруй га газрыг нөхөн сэргээж, Хөх мөрөнд урсан орж байгаа элс шавар 46 хувиар багасаж, ойн нөмрөгийн хэмжээ 31 хувьд хүрсэн байна.

     Вэнь Чуаны онц их газар хөдлөлт болон олон улсын банк санхүүгийн хямралын тухай Жян Жүйфэн хэлэхдээ, Сьчуань муж хоёр том ачааллын дор өнөөдрийн амжилтад хүрсэн нь нээрээн амаргүй. Түүний доторх чухал нэгэн хүчин зүйл гэвэл баруун бүсийг нээн хөгжүүлсэн 10 жил нь Сьчуань мужийн газар хөдлөлтийн онц их гамшигтай тэмцэх тэрчлэн олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар эд материал техник технологийн аятай сайхан үндэс суурь тавьж өгсөнд байна гэжээ.

     "2008 онд GDP 1 триллион 250 тэрбум юаньд хүрч, 1999 оныхтой харьцуулбал 4 дахинаар нэмэгджээ. Баруун бүсийг нээн хөгжүүлсэн 10 жил нь онц их газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, олон улсын банк санхүүгийн хямралаас сэргийлэх талаар эд материйн сайхан үндсийг тавьсан байна ".

     Өнөө, Сьчуань муж гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг нааштай хийж, олон ажил урагштай явагдаж байна гэж Жян Жүйфэн хэлсний зэрэгцээ Хятад улсын хэрэгжүүлсэн баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги нь цаг үеийн хөгжлийн дагуу хөгжлийн жам ёстой нийцэж байна, бүх талыг харгалзсан стратеги болохыг Сьчуаны практик үйл ажиллагаа гүйцэд нотолж байна гэж илэрхийлжээ. \Урьхан орчуулав \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе