![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын билгийн улирлын цагаан сар болоход нэг сар орчим хугацаа үлдээд байна. Энэ жилийн цагаан сарын зорчигч тээврийн хугацаанд, Хятад улсын төмөр замын салбарынхан бүх Хятадын 37 вокзалд нэр бүхий галт тэргэний тасалбар худалдах журам хэрэгжүүлэх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд "тасалбар худалдан авахад бэрхтэй", "гэртээ харьж чадахгүй" байсан байдлыг өөрчилж чадах эсэхийг цаг хугацааны шалгалт гэрчлэх болно.
Жинхэнэ нэрээр галт тэрэгний тасалбар худалдан авах туршилтын хугацаанд, зорчигчид иргэний үнэмлэх, паспорт, Шянган, Аомэньд нэвтрэх үнэмлэх зэрэг иргэний хүчин төгөлдөр 20 төрлийн үнэмлэхээ шалгуулж гэлт тэрэгний тасалбар худалдан авна. Ингэж худалдан авсан тасалбар дээр нь зорчигчийн тухай мэдээллийг бичсэн байх болно. Зорчигч вокзалд ороход, хүчин төгөлдөр үнэмлэх, тасалбараа шалгуулсны дараа сая вокзалд орж гэлт тэргэнд гарна.
Синьхуа хорооны мэдээлснээр, энэхүү аргыг зөвхөн энгийн төмөр замын аялалд хэрэгжүүлэх юм байна. \О.Дарамбазар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |