• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын экспортын хэмжээ том хэдий ч хүчирхэг биш гэж мэргэжилтэн хэлж байна

CRI       (GMT+08:00) 2010-01-12 16:35:45

       Хятадын Гаалын ерөнхий газрын саяхан нийтэлсэн тоо сэлтээс үзэхэд, 2009 онд Хятадын гадаад худалдааны экспортын хэмжээ 1 триллион 200 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ тоо хэмжээ нь Хятад улс үндсэндээ 2009 онд Германаас давж, дэлхийн хамгийн том экспортлогч орон болсныг нотолж болох юм. Гэвч холбогдох мэргэжилтэн үг хэлж, Хятадын экспортын цар хэмжээ хэдийгээр маш их боловч, экспортын таваарын бүтэц, бие даан шинийг санаачлан бүтээх хүчин чадал түүнчлэн аж үйлдвэрийн цөм өрсөлдөх хүчин зэрэг талаас авч үзэхэд, Хятад улс "худалдааны хүчирхэг орон" болоход хол зайтай байна гэж илэрхийлсэн байна.

      Хэрэг дээрээ 2009 оны дунд үеэр, ДХБ нь Хятадын бүх жилийн экспортын хэмжээ Германаас давах болно гэж төсөөлсөн юм. Жилийн сүүлчид тал талын тоо сэлтийг нийтэлсний дараа, энэ хандлага нь улам тод болов. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дэлхийн эдийн засаг хийгээд улс төрийн институтийн олон улсын худалдааны судалгааны газрын эрхлэгч ноён Сүн Хүн хэлэхдээ:Үнэн хэрэг дээрээ хоёр талын шалтгаантай, нэг нь өнгөрсөн арав гаруй жилийн Хятадын өсөлтийн байдлаас хархад, Хятадын эдийн засгийн өсөлт бүр түргэн байсан, ялангуяа сүүлийн хэдэн жилийн байдлаас үзэхэд, манай эдийн засгийн өсөлт Германаас хол түргэн байсан болохоор, Германаас давах нь зөвхөн цаг хугацааны асуудал болох юм. Хоёрдугаар шалтгаан нь банк санхүүгийн хямралд бүх бөмбөрцгийн худалдаа ааш их нөлөөлөгдөж, Герман ч нэн их нөлөөлөгдсөн байна. Манай орон хэдийгээр маш их нөлөөлөгдсөн боловч, нөлөөнд учирсан хэмжээ нь харьцангуй бага шиг байгаа юм гэжээ.

      Гадаад орны хэвлэл мэдээллийн мэдээлснээс үзвэл, Хоёр талын экспортоор гаргаж байгаа бүтээгдэхүүн давхардаагүй тул Хятад улс өөрөөс нь давж бүх дэлхийн хамгийн том экспортын орон болсон явдалд Герман сэтгэл зовохгүй байна. Хятадын санхүүгийн хүчин нэмэгдэн эрчимжих нь Германы аж ахуйн нэгжид улам олон аз тохиол олгож, Германы спортын таваар, авто машин, барилга зэрэг бүтээгдэхүүний талаарх эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, эдийн засгийн сэргэлтэд тус болох юм гэж Германы эдийн засгийн салбарын зүтгэлтэн үзсэн байна.

      Өнөөдрийн байдлаар Хятад улс нь цар хэмжээгээрээ манай гаригийн хамгийн том экспортлогч орон байгаа хэдий ч Хятад улсыг худалдааны хүчирхэг гүрэн гэж хэлэхийн аргагүй юм гэж Сүн хүн хэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, цар хэмжээний хувьд Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ үнэхээр маш түргэн байгаа юм, гэвч манай орны экспортын үндэс сууриас авч хэлэхэд, хямд бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь бидний экспортын гол элемент нь болж ялангуяа хөдөлмөр хүчний өртгөөр үндэс болгож байна. Хөгжсөн улс оронтой зэрэгцүүлж үзвэл, эдгээр орны бүтээгдэхүүн нь голчлон дээд шинэ техникийн бүтээгдэхүүн байна. Харин манай орны экспортын бүтээгдэхүүн нь хөдөлмөр хүч төвлөрсөн хувцас, гутал шаахай зэрэг бүтээгдэхүүн болно. Бид хэдийгээр бас зарим машин механикийн бүтээгдэхүүн экспортолдог хэдий ч боловсруулах болон угсран залгахаар гол болгосон байдаг гэжээ.

      Хятадын худалдааны яамны тоо баримтад харуулснаар, Хятадын экспортын бүтээгдэхүүнүүдэд 60 хувь нь гадаадын худалдаачид хувьцаа эзэмшсэн аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн байна. Тэр мөртөө эдгээр худалдааны тоо баримтад үйлчилгээний экспортыг хамраагүй юм. Хөгжсөн улс орон үйлчилгээний худалдааны талд давуу талтай бөгөөд, энэ нь мөн яг Хятадын буурай тал нь байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Америк нь үйлчилгээний экспортын хамгийн том гүрэн хэвээр байсаар байгаа юм.

      Герман, Америк, Япон зэрэг хөгжсөн улс орон экспортын бүтээгдэхүүний бүтэц, шинийг үүдэн бүтээх чадавх болон гол өрсөлдөх хүчин зэрэг талаараа Хятад улсаас мөн л тэргүүлэх байранд байгаа юм. Жинхэнэ худалдааны хүчирхэг том гүрэн больё гэвэл Хятад улс эрхбиш экспортын аж үйлдвэржилтийн талд бүтцийн тохируулалт хийж, аж үйлдвэржилтийн зиндааг өндөржүүлэх хэрэгтэй гэж Сүн хүн үзсэн байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе