Энэ өвөл Хятадын хэсэг нутгаар эрс хүйтрэн, их цас орж, цагаан зуд үргэлжлэн, олон нутгийн цахилгаан станцын нүүрсний хангамжийг нөлөөлсөн байна. Өнөө Хятадын төмөр замын салбар ачаа тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэн, цахилгаан станцын нүүрёний хангамжийг баталгаажуулж байна.
Хятадын Төмөр Замын Яамны нэгдэлтэй тохируулалтын дагуу, Хятадын төмөр замын салбар нь 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн, 20 хоногт багтаан цахилгаан станцын нүүрс нөөцлөхөөр яаралтай зөөвөрлөж байна. Үүгээр Бээжин, Тяньжинь, Таншань зэрэг газрын цахилгаан станцын нүүрсний хангамжийг батлахаас гадна бас Хүбэй, Хүнань, Жянши гурван мужийн цахилгаан станцын нүүрсний хангамжийн хэмжээг ч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх болно. \Э.Цогзолмаа орчуулав\