Хятадын сонин хэвлэлийн үндэсний ерөнхий газрын дарга Лю Биньже 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2020 онд Хятадын сонин хэвлэлийн салбарын нийт бүтээгдэхүүн тухайн жилийн бүх Хятадын GDP-ын 5 хувийг эзэлж, үндэсний эдийн засгийн хөгжлийн чухал аж үйлдвэр болох болно гэжээ.
13-ны өдөр хийсэн 2010 оны бүх Хятадын сонин хэвлэлийн ажлын хуралдаан дээр Лю Биньже хэлэхдээ, Хятад улс дэлхийн сонин хэвлэлийн хүчирхэг оронтой их зөрөөтэй байгаа. Хойшдын 10 жилд сонин хэвлэлийн салбарт чанарын дэвшил гаргаж, тоон хэвлэл мэдээлэл зэрэг шинээр хөгжиж байгаа аж үйлдвэрийн хөгжлийг дэлхийн тэргүүний төвшинд ахиулж, олон улсын өрсөлдөөнд нааштай оролцож, Хятадын соёл болон Хятадын гол хэвлэл мэдээллийн олон улсад нэвтрүүлэх хүчин чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. /Баясгалан орчуулав/