Пүрэв, 4 сарын 10, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 10 жилийн дотор хэвлэл мэдээллийн том гүрэн болно

CRI       (GMT+08:00) 2010-01-13 17:07:13

     2010 оны бүх Хятадын хэвлэл мэдээллийн ажлын зөвлөлгөөн 13-ны өдөр Бээжинд ажлаа эхэллээ. Зөлөлгөөн дээр, Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газрын дарга Лю биньжие Хятадын хэвлэл мэдээллийн ирээдүйн 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг дэвшүүлсэн байна. Тэр хэлэхдээ, Хятад улс хэвлэл мэдээллийн аж үйлдвэрийн тогтолцоондоо өөрчлөлт хийхээ гүнзгийрүүлж, Хятад улсыг хэвлэл мэдээллийн том гүрэн болгон байгуулах тийш том алхам хийнэ гэжээ.
2009 он нь Хятадын хэвлэл мэдээллийн ажил төрөлд тогтолцооны өөрчлөлт хийсэн чухал жил бөгөөд энэ жилд Хятадын хэвлэл мэдээллийн ажил төрлийн өөрчлөлтийн алхаа тал бүрээр ахисан байгаа юм, банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд ерөнхийдөө намдаж байгаа байдалд нийт өртгийн өсөлтийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 1 трилион юань хүргэжээ.

     Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газрын дарга Лю биньжие 13-ны өдөр уг ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ, Хятад улс нэгэнт хэвлэл мэдээллийн том гүрэн болсон хэдий ч дэлхийн хүчирхэг улс орныг бодвол маш их зөрүүтэй байгаа юм гэжээ.

     "Хэвлэлийн том орны энэхүү бодит байдлыг манай хүн ам олон байгаагаас буй болгосон юм. 1 тэрбум 300 сая хүн амын ном сэтгүүл унших хамгийн наад захын шаардлагыг хангахад энэ төвшинд хүрч чадах юм. Гэвч дэлхийн хүчирхэг оронтой зэрэгцүүлбэл, манай хөгжлийн цар хэмжээ, хөгжлийн тогтолцоо, хөгжлийн хэлбэр, хөгжлийн чанар гэсэнгүй бүр маш их зөрөө оршиж байгаа юм. Аж ахуйн нэгжийн цар хэмжээ, хөрөнгийн талаар авч үзсэн ч маш их зөрүүтэй байгаа бөгөөд ерөнхий гаргалтын улс ардын аж ахуй дахь хувийн жингээр нь авч үзсэн ч хөгжсөн оронтой адилтгах аргагүй, ялангуяа агуулгын талаар шинийг санаачлан бүтээх чадал нь ч нэлээд буурай байгаа юм гэжээ.

     Ноднингийн 4-р сард Хятад улс ном хэвлэлийн тогтолцоонд тал бүрээр өөрчлөлт хийж, 2010 оны сүүлчээс өмнө, орон нутгийн, их дээд сургуулийн болон Төвийн олон салбар олон байгууллагын эзэгнэж байгаа номын сан, дуу дүрс бичлэг, электрон хэвлэл үйлдэж байгаа бүх хэвлэлийн газар бүхнээрээ тогтолцоогоо өөрчилж, орчин үеийн аж ахуйн нэгжийн дүрэм тогтоохыг шаардсан байна. Үүний зэрэгцээ хэвлэлийн гол гол үйлдвэр аж ахуйн нэгжүүд дахин нэгдэж, гурваас таван жилд багтаан, хөрөнгө мөнгө болон борлуулалт нь бүр 10 тэрбум юаниас давсан мөртөө дотоодын нэг номерын, дэлхийд нэртэй зургаа, долоон хэвлэлийн аж ахуйн нэгжийг гол хүч тавин буй болгож байгуулахыг засгийн газраас тодорхой урамшуулан дэмжсэн юм.

     Хятадын засгийн газар бас хэвлэлийн аж ахуйн нэгжийн олон улсад ажил төрөл эрхлэхийг нааштай ахиулж, нөхцөл бүрэлдүүлсэн хэвлэлийн аж ахуйн нэгжийн хилийн чанадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахыг дэмжиж байна. Ань Хүй Ши Дай хэвлэлийн нэгтгэл компани нь ОХУ-д хэвлэх үйлдвэрээ байгуулаад байна.2010 онд орсноос нааш Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газар нэг баримт бичиг нийтлүүлж, хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хөгжлийн зорилт, гол үүрэг болон бодлогын баталгаа зэргийг дэвшүүлсэн байна.

     2010 оны бүх Хятадын хэвлэл мэдээллийн ажлын зөвлөлгөөн дээр, Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газрын дарга Лю биньжие хэлэхдээ, Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, Хятад улс хэвлэл мэдээллийн том гүрэн болох тийш алхам хийх болно гэжээ. Тэрээр ирээдүйн 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг дэвшүүлсэн байна. Тэр хэлэхдээ, 2020 он гэхэд Хятадын хэвлэл мэдээллийн аж үйлдвэрийн Улс ардын аж ахуйн нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 5 хувь орчимд хүргэнэ, нэн ялангуяа Хятадын хэвлэл мэдээллийн ажил төрөлд чанарын өөрчлөлттэй болгож, хэвлэл мэдээллийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлж, олон улсын өрсөлдөөнд гар бие оролцох механизмыг бүрдүүлэн, дэлхий нийт дэх Хятадын соёлын үр нөлөө жич хэвлэл мэдээллийн гол урсгалын олон улсад нэвтрэх хүчин чадлыг тодорхой нэмэгдүүлнэ гэжээ. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе