18-ны өдрөөс банк санхүүгийн байгууллагын юаний хадгаламжийн бэлтгэл мөнгөний хэмжээг 0,5 хувиар өсгөнө гэж Хятадын төв банк – Хятадын Ардын Банк 12-ны өдөр мэдэгдэв. Төв банкны энэ арга хэмжээ нь зээлийн хэт түргэн нэмэгдлийг хориглох зорилготой юм гэж Азийн Хөгжлийн Банкнаас Хятадад суугаа Төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жуан Жянь манай сурвалжлагчид хэллээ.
2009 онд Хятадын шинээр нэмэгдсэн зээл 10 триллион орчим юаньд хүрч, 2008 оноос 2 дахин орчим нэмэгдсэн байна. Энэ оны Хятадын эдийн засгийн хөгжлийн гол зорилт урьдын өсөлтөө батлах байснаас бүтцийн зохицуулалтад шилжсэн учраас зээл цаашид түргэн нэмэгдэхээс бий болох найдваргүй зээлийн эрсдэл нь эдийн засгийн тогтвортой хөгжилд ашиггүй юм гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулав\