• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2009 онд Хятадын худалдаа эдийн засаг тогтвортой хөгжсөн байна

CRI       (GMT+08:00) 2010-01-15 17:05:42

      Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ё- Жянь 15-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, түүхэнд ховор тохиолддог олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнд Хятад улс арга хэмжээнүүд авч худалдаа эдийн засгийн тогтвортой эрхлэлтийг баталсан байна. 2009 онд Хятадын гадаад худалдаа сэргэж эхлэн, дотоодын хэрэглээний зах зээл ч маш түргэн сэргэж, Хятадын эдийн засаг нийгмийн тогтуун хөгжилтөд сайн үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.

      Сурвалжлагчийн ойлгосноор, макро эдийн засгийн бодлогын нөлөөн дор 2009 онд Хятадын гадаад худалдаа зах зээлээ хамгаалж, зах зээлд эзлэх хувийн жингээ батлах зорилтоо биелүүлсэн байна. Бүх оны экспортын бууралт илт буурч, гадаад худалдааны цар хүрээ аажмаар нэмэгдсэн байна. Импорт 12 сар дараалан буурсны дараа 11-р сараас нэмэгдэж эхэлсэн байна.

     Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Ё- Жянь хэлэхдээ, Хятадын гадаад худалдааны захын олон ургалч байдал 2009 онд нэн ил тод болж, Европ Америкийн зах зээлд экспортлох харьцаа буурч, АСЕАН, Энэтхэг зэрэг шинэ шинэ хөгжиж байгаа зах зээлд эзлэх хувийн жин нь илт нэмэгдсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Европ Америкийн уламжлалт зах зээлд бидний экспортлох хувийн жин буурч 38.05%-д хүрсэн. Энэ нь 2008 оныхоос буурсан үзүүлэлт байгаа юм. Үүнээс гадна, АСЕАН, Энэтхэг зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлд, хоёр талын худалдааны хэмжээ нэмэгдэж эхэлсэн байна. АСЕАН нь Хятадын импортын 3-р том эх үүсвэр болсон байна. Эдгээр нь Хятад улс эргэн тойрны орнуудтайгаа хийж буй худалдааны хэмжээ нэмэгдсэнийг харуулж байна гэжээ.

     Дотоодын хэрэглээний талаар, 2009 онд Хятадын дотоодын хэрэглээний зах зээлийн нийт хэмжээ түргэн нэмэгдэх хандлагаа хэвээр хадгалж ирсэн байна. Ё-Жянь хэлэхдээ, үнэ ханшны хүчин зүйлийг эс тооцвол, 2009 онд Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээ 1986 оноос нааших хамгийн өндөр нэг жил байж, бүх жилийн хэрэглээ нь эдийн засгийн нэмэгдэлд 50% гаруйн хувь нэмэр оруулж, 2008 оныхоос 6 нэгжээр өссөн байна. Ялангуяа Хятадын хөдөө тосгоны хэрэглээний нөөц, гэр ахуйн цахилгаан бараа, авто машиныг хөдөө тосгонд борлуулах бодлогын урамшуулал дор ихээхэн нэмэгдэж, нэмэгдлийн хурд нь анх удаагаа хотын нэмэгдлийн хурдаас давсан байна гэжээ.

      Ё-Жянь хэлэхдээ, 2010 онд Хятадын Худалдааны яам хөдөө тосгоны хэрэглээний хүчийг улам нэмэгдүүлэх болно гэжээ.

     2009 онд олон улсын банк санхүүгийн нөлөөгөөр Хятад улс олон улсын зах зээл дээр худалдааны ивээх үзлийн нөлөөнд их өртсөн байна. Бүртгэлийг үндэслэвэл, 2009 онд Хятад улс хямдаар борлуулахын эсрэг худалдааны авран туслах 12 тэрбум 700 сая ам.долларын үнэ бүхий шалгалтыг 115 удаа хүлээж, банк санхүүгийн хямралын нөхцөлд худалдааны ивээх үзлийн нөлөөг хамгийн их амссан орон болжээ. Энэ тухай Ё-Жянь хэлэхдээ, 2010 онд Хятад улс худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэж, шударга өрсөлдөөний орчин байгуулахаар чармайж, Дэлхийн Худалдааны Байгууллагын маргааныг зохицуулах механизмыг бүрэн ашиглаж, худалдааны маргааныг зохистой зохицуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, 2010 оны худалдааны маргааныг зохицуулахад Хятад улс зах зэлээ нээлттэй байлгах бодлого баримталж, ДХБ-ы хүрээнд олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зохистой арга хэмжээ авч худалдааны ивээх үзлийг даамжрахаас эсэргүүцэн хамгаалах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе