|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил шувтаргаандаа оров. 15-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь танилцав. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажлыг чармайн сайн хийж, мартагдахааргүй баялаг агуулгатай дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулах хэрэгтэй гэжээ.
Дарга Хү Жиньтао Шанхайн дэлхийн яармагийн төрөл бүрийн бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр тэмдэглэхдээ, Шанхайн дэлхийн яармаг бол Бээжингийн олимпын наадмын дараа Хятадын зохион байгуулах гэж байгаа бас нэгэн удаагийн дэлхийн хэмжээний баяр наадам юм. Шанхайн дэлхийн яармагийг сайн хийх нь Хятад болон олон орон, олон бүс нутгийн эдийн засаг соёлын солилцоог ахиулах, Хятадын ард түмэн болон олон орон олон бүс нутгийн ард түмний харилцан ойлголцол нөхөрлөлийг нэмэгдүүлэх, дэлхийн эдийн засаг тал бүрээр сэргэхийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Холбогдох салбарууд хамтран зүтгэж идэвхтэй ажиллан, хүч хамтатгаж, бүх Хятадын хүчнийг дайчилж, Шанхайн дэлхийн яармагийг сайн зохион байгуулахыг дарга Хү Жиньтао шаардсан байна.
\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |