|
|
||
Шанхай хотын байнгын орлогч дарга, Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх комиссын байнгын орлогч дарга Ян Шүн 18-ны өдөр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагт оролцох олон улсын байгууллага нэгжийн тоо дэлхийн яармагийн түүхэн дэх шинэ тэмдэглэлийг тогтоосон. Өнөө 192 улс орон, олон улсын 50 гаруй байгууллага Шанхайн дэлхийн яармагт оролцохоо нотолж, Хятадын дотоодын 31 муж район шууд харьяа хот тэрчлэн Сянган Аомень Тайвань район энэ яармагт оролцох болно.
Өнөөдөр Шанхайн дэлхийн яармаг нээгдэх хүртэл 103 хоног үлдээд байгаа. Ян Шүн Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүлжээн дээрх дэлхийн яармагт 220 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцохоо мэдэгдэж, тухайн үед сүлжээн дээр бодит дүрстэй гайхамшигт дэлхийн яармагийг үзүүлэх болно.
Өнөө Шанхайн дэлхийн яармагийн талбай ордны байгуулалт дуусах дөхөж, янзлах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ оны 3-р сарын сүүлчээр, зонхилох оролцогч тал үзэсгэлэнгээ янзлах ажлыг дуусгаж, эцсийн бүлгийн бэлтгэлээ хийж байна гэж Ян Шүн хэллээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |