• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо

CRI       (GMT+08:00) 2010-01-18 16:51:10

      7 жил нарийн бэлтгэл ажил хийсний дүнд дахин 103 хоног өнгөрвөл Шанхайн дэлхийн яармаг нээлтээ хийх болно. Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 18-ы өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж Шанхай хотын орлогч дарга, Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны байнгын орлогч дарга Ян Шюн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орсон байна. Үзэсгэлэнд оролцох олон улсын хэмжээ түүхийн хамгийн өндөр тэмдэглэлийг үүдсэн байна гэжээ.

      Тэрээр танилцуулж хэлэхдээ, 129 улс орон болон олон улсын 50 байгууллага үзэсгэлэнд оролцохоо нэгэнт нотолсон байна. Хятадын улсын дотоодын 31 муж район хот тэрчлэн Шянган, Омень, Тайвань район уг үзэсгэлэнд оролцох болно. Энэ оны 3-р сарын сүүлчээр ихэнх бизнесмен үзэсгэлэнгээ байршуулж, төрөл бүрийн бэлтгэл ажил эцсийн үе шатанд орох болно.

      Ордон талбайн байгуулалт сүүлчийн үед орж, үзэсгэлэнг дэлгэн тавих ажил нэгэнт эхэлсэн, Дэлхийн яармагийн барилгын ажлын 90%-г дуусгаад байгаа бөгөөд нэгбүрчилсэн сэдвийн ордон, Дэлхийн яармагийн төвийн барилгын ажлыг дуусгаад байна. Энэ яармагт 42 орон болон 18 аж ахуйн нэгж өөрөө ордон талбайгаа байгуулж, түүний 80%-д засвар хийх буюу үзэсгэлэн байршуулах ажил хийгээд байна. Бусдынх нь барилгын ажил болон үзэсгэлэн байршуулах ажлыг шалавдан хийж байна гэжээ.

      Танилцуулсныг үзвэл, одоо Дэлхийн яармагийн эрхлэлтийн бэлтгэл ажлыг тал бүрээр эхлүүлээд байгаа бөгөөд аюулгүйн баталгаа хангах, зам харилцааны зохион байгуулалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, зочдыг хүлээн авах зэрэг төрөл бүрийн үйлчилгээний ажлын баталгааны төслийг боловсронгуй болгон найдваржуулж байна. Шанхайн дэлхийн яармаг давхардсан тоогоор 70 сая жуулчин хүлээн авч, өдөрт 400 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Ян Шюн хэлэхдээ, Шанхай хот Дэлхийн яармагийн хугацааны зам харилцааны эрхлэлтийн төслийг нийтэлж, төмөр зам зэрэг олон шугам ажиллуулах, дэлхийн яармагийн тусгай автобусны шугам аялуулах тэрчлэн усан замын тусгай шугам ажиллуулж үзэн танилцагчдад дөхөм үзүүлэх болно. Тэрээр хэлэхдээ,

      Бид олон арга хэмжээ авах болно. 5 метро дэлхийн яармагийн районаар буюу эргэн тойронгоор өнгөрөх болно. Бид бас 1000 автобус тохируулж, автобусны арван хэдэн тусгай шугам ажиллуулах болно. Өөр бас автобусны 90 гаруй шугам үүгээр өнгөрөх болно. Хэрэв өдөрт 400 мянган хүнээр тооцоолбол ерөнхийдөө хангалтай байх болно гэжээ.

     Аюулгүйн талаас авч үзэхэд, Шанхайн дэлхийн яармаг хамгийн чанга, зохистой аюулгүйн баталгааны арга барил ашиглаж, "Амар амгалан дэлхийн яармаг", "Баяр хөртэй дэлхийн яармаг"-ийг биелүүлэх болно гэж зохион байгуулагч тал илэрхийлжээ.

     Дэлхийн яармаг нээгдэх өдөр хугацаа ойртохыг дагалдан Шанхайн дэлхийн яармагийн уур амьсгал өдөр ирэх тутам бялхам болж, зээл гудамжаар Дэлхийн яармагийн ухуулгын бодис газар сайгүй харагдаж, үзмэрийн олон нэрт газрыг засан шинэтгэсэн харагдана. Хотын сайн дурынхан ч үйлчилгээний ажилдаа нэгэнт орж хотын иргэд бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, англи хэл сурах, дэлхийн яармагийн тухай мэдлэг сурах урамшил өндөр болж байна. Шанхай хотын иргэн ноён Чэнь Шянрүн хэлэхдээ,

     Шанхай хотын иргэн болсны хувьд Дэлхийн яармаг нь бидэнд авч хэлбэл баярлууштай явдал бөгөөд хүн бүхэн гар бие оролцох хэрэгтэй үйл хэрэг юм. Би энэ үйл хэрэгт оролцож байгаадаа баяртай байна. Цаашид идэвхтэй оролцох болно гэжээ. \Гэрэлт орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе