• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагийн нүүрстөрөгч гаргах хэмжээг 60-70 хувиар багасгана

CRI       (GMT+08:00) 2010-01-18 18:05:20

     Шанхайн дэлхийн яармагийн ажил хариуцсан газрын дарга Хун Хао 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс нүүрстөрөгч гаргахыг багасгах, ногоон яармагийг зохион байгуулах талаар олон ажлыг хийж, эдгээр арга хэмжээний дагуу Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд нүүрстөрөгч гаргах хэмжээг 60-70 хувиар багасгана гэжээ.

Тэрээр мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, Дэлхийн яармагийн хүрээлэнд 380 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай хуучин үйлдвэрийг үзэсгэлэнгийн ордон болон дэд бүтцийн барилга болгон өөрчилсөн юм. Өнөө Хятадын хамгийн том бөгөөд хамгийн төвлөрсөн 4.6 мегаваттын нарны эрчим хүчээр цахилгаан гаргах цогцолбор хэмжээтэй. Нийтийн үйлчилгээний зам тээврийн системд цахилгаан хөдөлгүүрт авто машин, цэвэр эрчим хүчний авто машин зэргийг ашигласан гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе