• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон дэлхийн солилцоо хамтын ажиллагааны шилдэг тавцан болно

CRI       (GMT+08:00) 2010-01-21 11:02:13

     1-р сарын 21-ний өдрийн байдлаар Шанхайн дэлхийн яармаг нээгдэхэд 100 хоног үлдээд байна. Өнөө 192 орон, олон улсын 50 байгууллага үзэсгэлэнд оролцохоор тогтоод байна, мөн 220 орон болон олон улсын байгууллага "Сүлжээний дэлхийн яармаг"-ийн төслийг идэвхтэй бэлтгэж байна. Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн цар хүрээ нь дэлхийн яармагийн 100 гаруй жилийн түүхэнд байгаагүй шинэ амжилт тогтоох юм.

     Дэлхийн эдийн засгийн "үзүүлэлт" болсны хувьд дэлхийн яармаг нь бүх дэлхийн эдийн засгийн хөгжил буурлыг гэрчилсээр байх болно. Олон улсын банк санхүүгийн хямрал бүх дэлхийг хамарч, хараахан намжаагүй байгаа онцгой нөхцөлд Шанхайн дэлхийн яармагийг хийж байгаа нь нэн бодит ач холбогдолтой юм. Улс орон, үндэс угсаа, соёлыг үл харгалзан Шанхайн дэлхийн яармаг Хятад болон дэлхийн солилцоо хамтын ажиллагаанд шилдэг тавцан болох төдийгүй мөн хүн төрөлхтний түүх болон ирээдүйн талаарх цоо шинэ үзэл санааг харуулсан хамгийн шилдэг тавцан болох юм. \Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе