|
|
||
Шанхайн дэлхийн яармаг эхлэхэд 100 хоног л үлдээд байгаа үеэр Хятадаас Францад суугаа элчин сайдын яам болон Францын Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн газар 20-ны өдөр Парис дахь Хятадын Соёлын төвд хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж, Шанхайн дэлхийн яармаг болон Францын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын байдлыг танилцуулав. Шанхайн дэлхийн яармаг Хятад болон дэлхийн олон орон хоорондын харилцаа холбоо хамтын ажиллагаанд сайн сайхан боломж хангах болно гэж хуралд оролцсон албаны хүмүүс илэрхийлжээ.
Францад Хятадын хэргийг түр хамаарагч Лю Хайшин, Олон улсын Үзэсгэлэнгийн Газрын дарга Жеан-Пиерре, францын Үзэсгэлэнгийн газрын дарга Жосе Фречес нар хэвлэлийн бага хуралд оролцов. Хэвлэлийн бага хурал дээр Лю Хайшин юуны өмнө Шанхайн дэлхийн яармагийн тухай танилцуулав.
Одоогоос 100 хоногийн дараа Дэлхийн яармаг Шанхайд нээгдэнэ. Энэ бол дэлхий нийтийн анхаарлыг татсан олон улсын өргөн их үйл ажиллагаа мөн. Одоогийн байдлаар, 240 гаруй улс орон болон Олон улсын байгууллагын оролцох нь нотлогдсон. Дэлхийн яармагийн түүхэн дээр оролцох улс орон болон олон улсын байгууллагын тоогоор хамгийн олон яармаг болж, урьдчилсан тооцоогоор давхардсан тоогоор 70 сая хүн сонирхон танилцах болно. Дэлхийн яармагт өнөөгийн дэлхийн тэргүүний соёл иргэншлийн амжилт бүтээл, шинжлэх ухаан техникийн шинэ шинэ ололт амжилт, үзэл баримтлал төвлөрөх болно. Тэр нь дэлхий дахины Хятадын ойлгох цонх болох бөгөөд нэн ч дэлхийн олон улс орны өөр өөрийн соёлын онцлог, шинжлэх ухаан техникийн шинэ шинэ нээлтээ харуулах боломж юм гэжээ.
Францын Парис бол дэлхийн яармагийг хамгийн олон удаа зохион байгуулсан хот тул дэлхийн яармагийн талаар олон сайхан туршлагатай юм. Шанхайн дэлхийн яармагт Францын Засгийн газар ихээхэн анхаарлаа хандуулж ирсэн байна. Франц мөн Шанхайн дэлхийн яармагт оролцохоо мэдэгдсэн анхны бүлэг орны нэг юм. Дэлхийн яармагийн хугацаанд, Франц улсын нэг ордон, бүс нутгийн хоёр ордон, орон нутгийн нэг үзэсгэлэнгийн газар ажиллуулна. Шанхайн дэлхийн яармаг Хятад, Франц хоёр орны харилцаа холбоо хамтын ажиллагаанд шинэ өргөн боломж олгох болно гэж Лю Хайшин илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нь яг Хятад, Францын харилцаа 2008 онд хүндрэлтэй байдалд ороод дахин сайжран хөгжих замд орсон цаг үед нээгдэх болно. Өнгөрсөн онд Хятад, Францын харилцаа сайжирч, оны сүүлчээр шинэ шатанд хөгжсөн байна. Энэ онд нэн түргэн хөгжих үе шатанд орно гэдэгт итгэж байна. Шанхайн дэлхийн яармаг 6 сар үргэлжлэх тул энэ нь маш сайхан боломж юм. Ийм сайхан боломж нь хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулж, улс төр, эдийн засаг гэсэнгүй ялангуяа иргэд хоорондын харилцааг лавтай ахиулна гэдэгт би итгэж байна. Учир нь Хятад, Франц хоёр орны ард түмэн ер нь найрсгаар харилцсаар ирсэн юм. Дэлхийн яармагийн ийм нэгэн боломж бидний шинэ үзэл баримтлалыг сурталчлан ухуулах тул хоёр орны иргэд хоорондын ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь дамжиггүй юм гэдэгт би итгэж байна гэжээ.
Дэлхийн яармагийн хугацаанд Франц олон арга хэмжээ зохиож, хүмүүст Францын соёл урлагийг танилцуулах юм. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |