• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг 8.7 хувиар өсөн нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2010-01-21 17:31:32

      Хятадын Статистикийн үндэсний газрын 21-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, 2009 онд Хятадын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний нийт хэмжээ 33 триллион 500 тэрбум юаньд хүрч, 2008 оныхоос 8.7 хувиар өсөн нэмэгдэж, Хятадын засгийн газрын 2009 оны эхээр тогтоосон "найман хувийн өсөлтийг батлах" үүргээ амжилттай биелүүлсэн байна. Энэ онд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой нэлээд түргэн өсөлтөө хэвээр байлгана гэж Хятадын Статистикийн үндэсний газрын дарга Ма Жяньтан төсөөлсөн байна.

    Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Статистикийн үндэсний газрын дарга Ма Жяньтан хэлэхдээ, хэдийгээр 8.7 хувийн өсөлт нь өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турших Хятадын эдийн засгийн өсөлтийн дундаж төвшинд хүрээгүй боловч, энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн сайн сайхан үндэс суурь тасралтгүй бэхжиж байгааг харуулж байгаа юм гэжээ. Тэрээр 2009 оны Хятадын эдийн засгийн онцлогийг ингэж илтгэсэн билээ. 

     2009 онд Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үргэлжлэн тогтвортой хөгжиж, үр тариа 6 жил дараалан ургац хураалт нэмэгдэв. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл түргэн сэргэж, ашиг орлого буурч байснаас өсөж эхлэв. Хөрөнгө оруулалт үргэлжлэн түргэн өсөн нэмэгдэж, иргэдийн амьдралын салбарын хөрөнгө оруулалтын нэмэгдэл илт түргэсэв. Зах зээлийн борлуулалтын өсөлт тогтвортой нэмэгдэж, хэсэг бүтээгдэхүүний борлуулалт түргэн нэмэгдэв. Оршин суугчдын хэрэглээний үнэ болон үйлдвэрлэлийн үнэ буурсан боловч оны эцэс болоход өсөв. Импорт экспортын нийт хэмжээ буурсан боловч 11-р сараас нэмэгдэж эхлэв. Хот хөдөөгийн оршин суугчдын орлого тогтвортой өсөн нэмэгдэж, ажлаар хангасан байдал төсөөлснөөс сайн байна. Валютын хангалтын хэмжээ нэлээд түргэн өсөж, шинээр нэмэгдсэн зээлийн хэмжээ ихээр өсөн нэмэгдсэн байна гэжээ.

     Тоо баримтаас үзэхэд, 2009 онд хөрөнгө оруулалт болон хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг дайчилсан гол хүчин болсон байна. Бүх оны нийгмийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 22 триллион 500 тэрбум юаньд хүрч, 2008 оноос 30 хувиас дээш өссөн байна. Бүх оны нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 12 триллион 500 тэрбум юаньд хүрч, 2008 оноос 15.5 хувиар өсөн нэмэгджээ.

     Үүнээс гадна, тоо баримтаас үзэхэд, 2009 онд Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ хэдийгээр 2008 оноос 0.7 хувь буурсан боловч 11-р сараас эхлэн 2 сар дараалан өсөн нэмэгдэв. Оршин суугчдын хэрэглээний үнэ хэрэв үргэлжлэн өсөн нэмэгдвэл инфляцын өсөлтийн дарамтыг цаашид хүндрүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.

    Үүнд чиглүүлэн Ма Жяньтан хэлэхдээ, хэрэглээний үнийн өсөлтийн гол шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнэ болон орон сууцын зардлын үнэ өссөнтэй холбоотой юм. Энэ нь нэг талаар Хятад улс гүйлгээнд орох мөнгөний хэмжээ багасахаас амжилттай зайлсхийж чадсаныг харуулж байгаа бөгөөд нөгөө талаар юмны үнийн цаашдын байдалд маш их анхаарал хандуулах хэрэгтэй гэж Хятадын засгийн газарт сэрэмжлүүлж байгаа юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

    Энэ онд бид Төв засгийн газрын тогтоосон макро зохицуулалтын чиг шугамыг хэлбэрэлтгүй баримталж, өсөлтийг батлах, бүтцийн зохицуулалт хийх болон инфляцын өсөлтийг хяналтад авах явдлыг нэн сайтар нягт уялдуулах, юмны үнийн хэт түргэн өсөлтөөс сэргийлэх болно. Хятадын эрэлт хэрэгцээний ерөнхий байдал болон үр тариа 6 жил дараалан элбэг ургац авсан байдалд, хүчин чармайлтаар дажин энэ оны үнийн өсөлтийг хяналтад байлгаж чадна гэдэгт итгэж байна гэжээ.\ Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе