• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрчим хүчний ажил төрөл нь эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ

CRI       (GMT+08:00) 2010-01-22 16:56:42

      Хятадын Эрчим хүчний ажил эрхэлсэн үндэсний газрын Ерөнхий ажлын газрын дарга Жөү Ши-ань 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2009 онд Хятадын эрчим хүчний ажил төрлийнхөн эрчим хүчний хангалтын тогтвортой, хямд, цэвэр, аюулгүй систем чармайн байгуулж, үйл ажиллагаа нь ерөнхийдөө тогтвортой байж, Хятадын улс ардын аж ахуйн тогтвортой хөгжлийг дорвитой дэмжлээ. 2010 онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хэмжээ цаашид нэмэгдэх бөгөөд эхлээд түргэн, дараа нь удаашрах онцлогтой байх болно гэжээ.

      22-ны өдөр болсон Хятадын Эрчим хүчний эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн бага хурал дээр тэрээр 2009 оны Хятадын эрчим хүчний эдийн засгийн үйл ажиллагааны ерөнхий байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ,

     2009 оны макро эдийн засаг сайн чиглэлээр тогтвортой хөгжиж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ аажмаар сэргэв. Жилийн эхэнд дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч, эрчим хүчний ажил төрлийн үйл ажиллагаа муудав. 2-р улирлаас эхлэн макро эдийн засгийн уналтын байдал зогсон тогтвортой болж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ажмаар сэргэж, чулуун нүүрс, цахилгаан эрчим хүч, нефтийн хэрэглээний буурч байсан байдал өөрчлөгдөв гэжээ.

     2009 оны 3-р улирлаас эхлэн Хятадын их цар хэмжээний дэд бүтцийн байгуулалт болон байшин барилгын төсөл эхлэн хэрэгжихийн хирээр Хятадын аж ахуйн нэгжийн ажил ил тод сэргэж, эрчим хүчний зах зэлийн эрэлт хэрэгцээ ихсэв. 4-р улиралд хар төмөрлөг, барилгын материал, химийн үйлдвэр, болон өнгөт төмөрлөг зэрэг ажил төрөл түргэн сэргэж, Хятадын эрчим хүчний эрэлт хэрэгцээг түргэн нэмэгдүүлэв.

     Жөү Ши-ань хэлэхдээ, энэ явцад Хятадын эрчим хүчний ажил төрөл дэлхийн эрчим хүчний эрэл хэрэгцээ намжсан цаг тохиолыг амжин бүтцийн зохицуулалтаа эрчимжүүлж, чулуун нүүрсний үйлдвэрлэлийн гол гол мужийн аж ахуйн нэгжүүдийн хавсарган нэгтгэл, эмхэл байгуулалт, нөөц баялгийг зохицуулалтын ажлыг дэс дараалалтай хэрэгжүүлэв. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний бүтцийг сайжруулж, эрчим хүч хэмнэн хүлэмжийн хийг багасгах ажлыг ахиулж, ил тод үр дүнд хүрлээ гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, 2009 оны эцсийн байдлаар Хятад улс нийт 60 сая 60 мянган киловаттын жижиг оврын цахилгаан цогцолборыг хааж, жил бүр нүүрстөрөгчийн давхар исэл гаргах хэмжээг бараг 1 сая 200 мянган тонн багасгасан байна гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2009 онд Хятадын илчийн цахилгаан гаргах хэмжээ үргэлжлэн буурч, усан цахилгаан зэрэг нөхөн сэргээгдэх эрчим хүчний харьцаа улмаар өргөжиж, цөмийн цахилгаан станцын байгуулалт ил тод түрэгдсэн байна.

     2010 онд Хятадын макро эдийн засаг үргэлжлэн нэлээд түргэн хурдаар хөгжиж, Хятадын банк санхүүгийн хямралыг зохицуулах цогцолбор төлөвлөгөөний доторх хөрөнгө оруулалтын төслийн ихэнх нь энэ онд их цар хэмжээний бүтээн байгуулалт хийх болно. Энэ нь нийгмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээний өсөлтийг батлах болно.

     Үүнд холбогдуулан Жөү Ши-ань цохин тэмдэглэхдээ, 2009 оны 4-р улирлаас хойш, Хятадын хар төмөрлөг, барилгын материал, мөн тэрчлэн химийн аж үйлдвэр зэрэг хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл их хэмжээгээр өсөж, аж ахуйн нэгжийн ажлын хэмжээ ил тод дээшлэв. Инфляц өсөх хандлага гарч байгаа байдалд, эрчим хүч, түүхий материалын бүтээгдэхүүнийг агуулахад хадгалах байдал ил тод болж, хүнд аж үйлдвэр түргэн өсөж байгаа байдал нь Хятадын эрчим хүчний хангамжид даралт болж мэдэх юм. Тэрээр хэлэхдээ,

     "Төсөөлөхөд 2010 онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хэмжээ үргэлжлэн өсөж, суурь тоо болон бодлого зэрэг хүчин зүйлийн шалтгаанаас болж эрчим хүний өсөлтийн хурд нь эхлээд түргэн дараа нь удаашрах онцлогтой болно гэжээ.\ Цэцэн, Сайн-Өлзий, Уртнасан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе