• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний асуудлыг зохицуулах зөв замыг баримтална

CRI       (GMT+08:00) 2010-02-03 17:21:03

     Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Исмайл Тиливалди 3-ны өдөр Бээжинд болсон Нийслэлийн үндэстнүүдийн зүтгэлтнүүдийн цагаан сарыг угтах цайллага дээр хэлэхдээ, 2009 онд хятадын үндэстний ажил шинэ ахицтай боллоо, 2010 онд үндэстний асуудлыг зохицуулах хятадын онцлогтой зөв замыг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, 2009 онд намын төв хороо үндэсний ажлыг маш чухалд үзэж, үндэстний цөөнх болон үндэстний цөөнхийн газар нутгийн хөгжилд маш их анхаарч, хүн ам багатай үндэстний хөгжлийн төлөвлөгөөг дорвитой тэтгэн дэмжив. Шинэ нэг жилд үндэстнүүд хамтаар эв санаа нэгтэй чармайж, хамтаар хөгжих уриаг баримталж, намын үндэстний цөөнх болон шашны тухай бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, үндэстний районы өөртөө засах дүрмийг баримтлан боловсронгуй болгож, үндэстний цөөнхийн хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хуулийн дагуу хамгаалж, үндэстнүүдийн эв санааны нэгдэл, дэвшлийн үйл хэргийг дорвитой ахиулж, өөрчлөлт, хөгжлийн үр шимийг үндэстнүүдийн ард түмэнд эдлүүлэх хэрэгтэй гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе