|
|
||
Шанхайн Дэлхийн яармагийн Хятадын ордон 8-ны өдөр баригдаж дууссанаар, 2010 оны уг яармаг даян дэлхийд хаалгаа удахгүй нээлттэй болгоно.
Хятадын ордон 69 метр өндөр, барилгын талбай нь 160 мянган хавтгай дөрвөлжин метр байж, түүнийг "Дорно дахины титэм, Хятадын эрчтэй хөгжил, дэлхийн үр тарианы сан, ард иргэдээ баян чинээлэг болгох" үзэл санааны дагуу зохион бүтээсэн байна. Давхар давхар тагттай уг барилга нь хөшөө баримлын онцлогтой байж, Хятадын соёлын аугаа их сүр далайц болон омог төгөлдөр оюун санааны дүр төрхийг харуулсан байна.
Хятадын ордон нь Шанхайн Дэлхийн яармагийн дотор барилгын талбайгаар хамгийн их нь төдийгүй, бас Шанхайн Дэлхийн яармагийн хүрээлэнгийн өнө батын 5 барилгын нэгд тооцогдож байна. Шанхайн Дэлхийн яармагийн хугацаанд, Хятадын ордон нь бүх Хятадын олон газрынханд үзэсгэлэн лангуу хангах, Хятадын олон үндэстнүүдийн өөр өөрийн дүр төрх болон адил бус хотуудын бүтээн байгуулалтын ололт амжилтуудыг харуулах болно. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |