• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын хугацаанд Эрээний авто замын боомтыг гурван хоног хаана

CRI       (GMT+08:00) 2010-02-12 09:29:50

      Хятад Монголын хамгийн том боомт Эрээн энэ жилийн цагаан сарын хугацаанд гурван хоног хаагдаж, олон улсын хэсэг зорчигч тээвэр зогсоно.

     Хятад Монголын хилийн шалган байцаах байгууллага Хятад Монголын хилийн боомт жич удирдан хамаарах дүрмийн хэлэлцээрийн дагуу уулзалт хийж, Эрээний авто замын боомтыг 2-р сарын 14-16-ны цагаан сарын хугацаанд гурав хоног хааж, 17-ны өдөр нээнэ. Хаалтын хугацаанд албаны журмын тэрэг унаа хүн хар хэвийн ёсоор нэвтэрнэ гэж тогтжээ.

    Үүнээс гадна цагаан сарын хугацаанд Эрээн боомтоор орж гарах зорчигчид их хэмжээгээр багасах бодит байдлын дагуу Хятад Монголын төмөр замын салбарууд зөвдөөд, Улаанбаатараас Эрээн хүрэх 686/685 дугаарын олон улсын зорчигч тээврийн галт тэргийг 12,15,19,22-ны өдрүүдэд 8 удаа зогсоохоор шийджээ./Баатар орчуулав/ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе