• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын умард чиглэлээр нээсэн агаарын нислэгийн чухал шугам-Эрээн хотын нисэх онгоцны буудал 11-ний өдөр анхны аяллаа эхлүүлжээ

CRI       (GMT+08:00) 2010-02-12 10:12:27

      Хятад улсын умард чиглэлээр нээсэн агаарын нислэгийн чухал шугам-Эрээн хотын нисэх онгоцны буудлын анхны нисэх онгоцны нислэг 2-р сарын 11-нд эхлэлээ.

     Мөн өдрийн анхны нисэх онгоцны нислэг нь Бээжингээс Эрээн хот чиглэлийн онгоц болно. Дараагаар Эрээн хотын нисэх онгоцны буудлаас Хөх-хот, Шанхай, Шэньчжэнь чиглэлийн дотоодын агаарын нислэгийн шугам, Эрээн хотоос Монгол улсын нийслэл Улаанбаатар, ОХУ-ын алс дорнод район чиглэлийн олон улсын агаарын нислэгийн шугам нээнэ. Эрээн хотын нисэх онгоцны буудал нь Өвөр Монголын боомтын гурав дахь нисэх онгоцны буудал болно.

     Эрээн хот Хятадын хамгийн умардын боомт хот, газар зүйн байрлал онцгой. Зүүн өмнөд Ази тэрчлэн бусад хөршүүдийн Монгол улс, ОХУ, Европын орнуудад боомтоор дамжих худалдааны хамгийн төхөм төд зам болно. Монгол улс Хятадтай хэлэлцээр тохиролцож, далайд гарцтай цорын ганц зам болно, Хятадаас Монголд худалдааны 70 гаруй хувийн хэмжээг хариуцаж байна. Ирээдүйд Эрээн хот Хятад, Монгол, Орос 3 орны төмөр зам, авто зам, боомтыг холбосон том нэвтрэх замыг байгуулах болно. /Баясгалан орчуулав/ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе