• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн улс төрийн томчууд шинэ жилээр баярын мэнд хүргэв

CRI       (GMT+08:00) 2010-02-16 15:29:40

      16-ны өдөр сурвалжлагч Шанхайн дэлхийн яармагийн үйл хэргийн зохицуулах газраас ойлгосноор, Хятадын билгийн улирлын барс жилийн хаврын баяр тохиож байгаа энэ хэдэн хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Европын холбооны комиссын дарга Жосе Мануел Барросо, Английн Ерөнхий сайд Гордон Браун, Японы Ерөнхий сайд Юкио Хатояма зэрэг Гадаадын улс төрийн томчууд тус тус баярын үг илгээж, Хятадын харьяат болон хятадууд жич Хятадын ард түмэнд сар шинийн мэнд хүргэж, хаврын баярыг хуваалцан, Шанхайн дэлхийн яармагт амжилт хүссэн байна.

     Уламжлалаар барс жил нь аз хийморь болон хүчин чадлын бэлгэдэл юм гэж улс төрийн томчууд үзсэн байна. Тэд сар шинийн мэнд хүргэхийн ташрамд мэндчилгээ, ерөөл зөгнөл хүргэсэн төдийгүй, мөн барс жилд Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, найрсаг харилцаагаа хөгжүүлэх гэсэн хүслээ илэрхийлж, Хятадтай харилцах харилцаа "барс жилийн том үсрэлт" хийхийг хүсэж, 2010 оны Шанхайн дэлхийн яармаг амжилттай болохыг хүссэн байна.

     Английн Ерөнхий сайд Гордон Браун хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн Английн ордон талбай нь Английн соёлыг дэлгэн үзүүлэх цонх төдийгүй, мөн Хятад, Английн худалдааны хөгжлийг урамшуулан дэмжих боломж тохиол болох юм гэжээ. Японы Ерөнхий сайд Юкио Хатояма хэлэхдээ, 2010 онд Хятадын Шанхай нь дэлхийн яармагийг зохион байгуулах болно, Шанхайн дэлхийн яармагаар боломж тохиол болгож, Япон, Хятадын өргөн хүрээн дэх гүн гүнзгий солилцоог цаашид хөгжүүлэх болно гэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе