• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын 80 оноос хойш төрсөн оюутнуудын ажлаар хангагдах замнал

CRI       (GMT+08:00) 2010-02-23 17:15:18

      Эрхэм сонсогчид оо, сая та бүхний сонссон дуу бол 2008 оноос нааш Хятадын оюутнуудын дунд сүлжээгээр дэлгэрсэн дуу юм, өөрөө зохиосон дууны үг нь тэдний ажил хайх үеийн хүндрэл бэрхшээлийг тусгасан байна. Тэд сайн ажлын байраар хангагдахын төлөө хувийн намтраа сэтгэл шингээн хийсэн ч хүн ажиллуулах байгууллага нэгж түүнийг нь хаяж гээдэг. Олон улсын банк санхүүгийн хямрал Хятадын эдийн засагт нөлөөлөхийн дагуу Хятадын ажлын байраар хангагдах хүмүүсийн гол хэсэг болох оюутнуудын ажил хайх замнал нэн бэрхшээлтэй болжээ.

     "Хувийн намтраа хэчнээн өгсөн ч ямар ч хариугүй, чимээ тасардаг" гэжээ.

     "Оюутан" гэсэн үг Хятадад эрхэмлэгдэж байсан удаатай. Гэвч 80 оноос хойш төрсөн оюутнууд төгсөх үед өндөр цалин, боломжийн ажил тэдэнд олддоггүй, онцгойлон банк санхүүгийн хямралын үед олон аж ахуйн нэгж хэрэглэх хүний тоогоо багасгасан байна.

     Банк санхүүгийн хямрал нь оюутнуудын ажлын байраар хангагдах дарамтыг нэн ил тод болгов. 80 оноос хойш төрсөн 30-аас доош насны оюутнуудын олонх нь 1999 оноос хойш их сургуульд орсон байдаг. 1999 оноос эхлэн Хятад улс их дээд сургуульд элсэх оюутны тоог өргөтгөх бодлого хэрэгжүүлснээр, 1998 онд Хятадын их дээд сургууль төгсөгчид 1 сая 800 мянга байснаа 2009 онд 6 сая гаруй болтол түргэн нэмэгдсэн байна. Дээд боловсролыг харьцангуй цөөн хүн эзэмшдэг байснаас олон нийтийн болж түгэхийн дагуу 30-аас доош настай хүмүүс дээд боловсрол хүртэх нэн олон боломж тохиолтой болж, мөн ажлын байраар хангагдах талаар нэн ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан байна.

     Сурснаа хэрэглэж чадах эсэх нь одоогийн оюутнуудад тулгарч байгаа бэрхшээл юм. Дадлагын шатандаа орсон Жао Тинд яг иймэрхүү асуудал тулгарчээ, тэр барууны эдийн засгийн зүй хичээлдээ 90 оноо авч чадах боловч санхүүгийн тайлан хэрхэн бичихийг мэдэхгүй юм.

     "Сургууль оюутнуудыг хүмүүжүүлэх тал дээр тодорхой асуудал оршиж байна. Сурч байгаа нь цөм онол, шууд ажиллаад эхлэх үед эдгээр нь цөм хэрэглэгдэхгүй байх жишээтэй" гэжээ.

      30-аас доош насны олонх оюутнууд дутагдлаа мэдэрч, ажлын бодитой чадвараа дээшлүүлэх талаар арга ухаан бодож эхэлсэн байна, үүнд сургууль болон аж ахуйн нэгжийн хамтран хийлгэсэн дадлагын баазын сургалтад хамрагдах, дадлагаар дамжин бодит ур чадвараа дээшлүүлэх зэрэг багтаж байна.

    "Эдгээр дайралт юм уу нугаралтад учрах үед дутагдлаа мэдэж, боломж тохиолыг ашиглан олон юм сурч, түүнийгээ түргэн нөхөх хэрэгтэй" гэжээ.

     Өнөө Жао Тин ахлах оюутны жолоодлого дор яарч бэтгэрч байснаасаа хянуур боловсронгуй болсон байна.

     30-аас доош насныхан олон диплом үнэмлэхтэй мөртөө ажлын байраар хангагдахад бэрхшээлтэй байгаа онцгой цаг үед өртсөн боловч интернет сүлжээний цаг үе нь тэдэнд үйлс бүтээх замыг нээж өгсөн байна. 2008 оны эцэст банк санхүүгийн хямрал эдийн засагт дайралт учруулсны зэрэгцээ Хятадын сүлжээний зах зээлийн жилийн худалдааны хэмжээ 100 тэрбум юаний давааг давсан байна. Олон оюутан үүнээс бизнесийн боломж тохиол олж, сүлжээний дэлгүүр ажиллуулсан байна. Програм хангамжийн мэргэжлээр суралцаж байгаа Мэн Рань хэдэн найзтайгаа хамтран найзлах веб сайт нээж, бас үүгээрээ тоглолтын тасалбар зардаг юм байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе