|
|
||
Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам 23-ны өдөр он-лайн аар тайлагнаж, нийгмийн аюулгүй байдлын удирдлагаа эрчимжүүлж, "дэлхийн яармагийн аюулгүй байдал"-ыг хамгаалах зорилтыг баталгаажуулах хэрэгтэй гэж шаарджээ.
Синьхуа хорооны мэдээлснээр, бүх Хятадын нийгмийг аюулаас хамгаалах байгууллага олимпын наадам болон шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх үеийн аюулгүй байдлын хамгаалалтын ажлын амжилтад хүрсэн туршлагыг бүрэн хяналт болгон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийт цагдаагийн оюун ухаан, хүчин чадлыг дайчлан Шанхайн дэлхийн яармагт нийгмийн сайн сайхан орчин ахуй бий болгохоор чармайх хэрэгтэй гэж Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамны орлогч дарга Хуан Мин хурал дээр шаардсан байна.
Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага үүнд холбогдуулан зургаан гол чухал ажил өрнүүлэх болно. Үүнд хүчирхийллийн болон галт хэрэгсэл хэрэглэн хууль зөрчсөн гэмт ажиллагаанд хүчтэй цохилт өгөн цэгцлэн засаж, нийгмийн дэг журмын чухал бүс нутагт шалгалт байцаалт хийн цэгцлэн засах, зам харилцааны дэг журмыг цэгцлэн сайжруулах зэрэг ажлыг эрчимжүүлэх болно. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |