|
|
||
Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Жао Чинмао саяхан Эрээн хотод ажлын айлчлал хийсэн бөгөөд Эрээн хотын Засгийн газар болон холбогдох салбарынхантай уулзаж ярилцав.
Эрээн хот нь Хятад, Монголын хуурайн хамгийн том боомт болсны хувьд хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, ажиллах хүч гаргах, тэрчлэн ажиллах хүчнийг дүрэм горимтой гаргаж, удирдах зэрэг талаар маш их үүрэг гүйцэтгэж байна. Өнөө Монгол Улсын дэд бүтцийн байгуулалтад гадаадын ажиллах хүч их шаардагдаж байна. Эрээн хот боомтын давуу талдаа түшиглэн хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа, техникийн хамтын ажиллагаа, ажиллах хүч гаргах зэрэг талаар улс орны холбогдох бодлогын дагуу солилцоо, хамтын ажиллагаа сайтар өрнүүлэх хэрэгтэй гэж тэрээр хэллээ.
Эрээн хот ажиллах хүч гаргах ажлыг дүрэмжүүлж, улс орны өмнөөс дээрх ажлыг сайтар гүйцэтгэж, ажиллах хүч гаргахад үйлчилж, ажилчдын ашиг сонирхол, улс орны дүр төрхийг хамгаалах болно гэж Эрээн хотын дарга Мэн Шяньдүн хэллээ.
Жао Чинмао Эрээнд байх хугацаандаа худалдааны арга хэлбэрийг өөрчлөх, Эрээний боомт болон Монголын талын эдийн засаг худалдааны харилцаанд хэрхэн тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлыг бодлогын хүрээнд авч хэлэлцсэн байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |