• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШДЯ 4 талын ажлыг гол хийж, зорчигчдын урсгалыг тэнцвэржүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-03-08 16:39:17

     ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны гишүүн, Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Жөү Ханьмин 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулагч нар 4 талын ажлыг гол хийж, зорчигчдын урсгалыг тэнцвэржүүлнэ гэлээ.

     Хятадын УТЗЗ-ийн 11 дэх удаагийн 3-р чуулган 8-ны өдөр Бээжинд "Дэлхийн яармагт оролцож, дэлхийн яармагийг хамтаар сонирхъё" хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр Жөү Ханьмин дээрх үгийг хэлсэн байна.

     Шанхайн дэлхийн яармаг 184 хоног үргэлжилж өдөрт давхардсан тоогоор 400 мянган хүн үзэж сонирхох төлөвтэй байна. Жөү Ханьмин хэлэхдээ, эн тэргүүнд тасалбарын асуудлыг зохицуулахдаа, нээлтийн дараах хэд хоног, Хятадын ордны өдөрлөг тэрчлэн түүний дараах хэд хоног, хаалтын ёслолоос өмнөх хэд хоног гэх мэт хүн ихтэй үед тусгай билет худалдаж, үүнээс бусад хугацаанд энгийн билет худалдана. Ийм замаар хүн ихтэй үеийг өнгөрүүлнэ. 2-рт, зохион байгуулагч тал өндөр шинжлэх ухаан техникийн аргаар мэдээлэл олгож, жуулчид, зам харилцаа, соёл зугаа цэнгүүн, үзэсгэлэнгийн зохицуулалт зэргийг мэдээлж, хүмүүст ухаалгаар сонголт хийх боломж олгоно. 3-рт, 20 мянга гаруй соёл зугаа цэнгүүний ажиллагааг зохистой зохион байгуулна. 4-рт, ирэх сарын 20-ноос 25-ны өдрүүдэд туршилтын журмаар ажиллаж, тус бүр 200 мянгаас 500 мянган сонирхогсдыг хүлээн авна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе