|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн нээлт болох өдөр ойртож байгаагийн хирээр, дэлхийн яармаг нь Хятадын дээд удирдагчид болон төлөөлөгч, гишүүдийн хамтаар анхаарлаа хандуулсан сэдэв болж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын ажлын тайландаа: Шанхайн дэлхийн яармагийг амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй, өргөн их цуглаан болгон эрхэлж, Хятад улс болон дэлхийн олон орны солилцоо, хамтын ажиллагаа, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх өргөн их цуглаан болгон эрхлэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна. Хятад улс нь дэлхийн яармагийн тавцанг ашиглан, гадаад орны тэргүүний туршлагаас суралцахын зэрэгцээ, Хятадын болон гадаадын соёлын солилцоог ахиулах ёстой гэж БХАТИХ-ын зарим төлөөлөгч нар санал болгосон байна.
БХАТИХ-ын төлөөлөгч, хатагтай Жү Гүөпин бол Шанхай хотын Чан Иин дүүргийн Хүн Чү оршин суугчдын хорооллын зөвлөлийн дарга юм. Түүний байгаа хорооллын маш олон гэр бүл дэлхийн яармагийн зочдыг хүлээн авах гэр бүл болох эрх олохын тулд чармайж байна. Хэдэн жилийн өмнө, тэд англи хэл болон дэлхийн яармагийн тухай мэдлэг сурч, дэлхийн яармагтай танилцах гадаадын зочдыг өөрийн гэртээ урьж зочлохыг хүсэж байна.
Эгэл жирийн айл өрхөөр орж, Шанхайчуудын зан заншлыг ойлгох нь гадаад орны танилцагчдын Шанхайн дэлхийн яармагт бие сэтгэлээр мэдрэх хэсэг үйл ажиллагаа болох нь мэдээж. БХАТИХ-ын төлөөлөгч, Шанхайн дэлхийн яармагийн хэрэг эрхлэх газрын дарга Хун Хао танилцуулж хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нь дэлхийн яармагийн түүхэн дээр анх удаа " хамгийн сайн хотын практик бүс" гаргаж, бүх дэлхийн 50 гаруй хотын хөгжлийн тэргүүний ухагдахуун болон шилдэг талыг харуулна. Үүнээс гадна, Шанхайн дэлхийн яармаг нь мөн дэлхийн олон орны шинэ техникийн үр бүтээлээ үзүүлэх тавцан болж, дэлхийн олон орон нь түүнийг ашиглан, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, дэлхийн яармаг нь Хятад улс болон дэлхийн олон орны солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тавцан болох юм.
"Дэлхийн яармагийн ашиглан, олон орны хотын хөгжлийн туршлагаас нэн сайнаар суралцан, Хятадын хотын шинжлэх ухаанч хөгжлийг ахиулж болно. Үүнээс гадна, Дэлхийн яармаг бол хүн төрөлхтөний шинжлэх ухаан, техникийн шинэ амжилт бүтээлийн туршилтын талбар мөн. Дэлхийн яармагийг зохион байгуулах явц нь ч зохион байгуулагч талд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, солилцооны тавцан ханган өгдөг байна. Шанхайн дэлхийн яармагт оролцогч талууд болон зохион байгуулагч талын үзэсгэлэн ажиллуулахдаа ашигласан шинжлэх ухаан, техникийн амжилт бүтээл нь их олон байх болно. Бие даан шинийг санаачлан бүтээхийн зэрэгцээ, олон улсын шинжлэх ухаан, техникийн нөөц баялгийг бүрэн ашиглаж, шинжлэх ухаан, техникийн төрөл бүрийн хамтын ажиллагаа өрнүүлж, шинжлэх ухаан, техникийн төрөл бүрийн амжилт бүтээлийг бодитой ашиглахыг идэвхтэй ахиулах санал дэвшүүлж байна" гэж тэр тэмдэглэжээ.
Одоо, дэлхийн 240 гаруй улс орон, олон улсын байгууллага Дэлхийн яармагт оролцохоо нотлоод байна. Төсөөлөхөд, давхардсан тоогоор бараг 70 сая хүн дэлхийн яармагтай танилцах юм байна. Үүний дотор, 3 сая 500 мянга нь гадаад улс орнуудаас хүрэлцэн ирэх болно. Дэлхийн яармагийн 184 хоногийн ажиллах хугацаанд, Дэлхийн яармагийн хүрээлэнд дэлхийн олон газрын урлагийн хамт олны 20 мянга гаруй тоглолт болох болно. Дэлхийн олон орны ард түмэн Шанхайд хуран цугларч, хүн төрөлхтөний оюун чадварыг хуваалцан, олон янзын соёлтой танилцан, хүмүүсийн амьдрал хотын хөгжилтийг дагалдан яаж нэн сайн сайхан болохыг хамтаар хайх болно.
БХАТИХ-ын ээлжит чуулганы нээлтийн ёслолд сул оролцсон гадаадын дипломат ажилтан тэрчлэн гадаадын сурвалжлагч нар Дэлхийн яармаг болохыг хүсэн хүлээж байна. АНУ-аас Хятадад суугаа элчин сайд Жон Меаде Хунтсман хэлэхдээ,
"Бидэнд их гоё үзэсгэлэнгийн ордонтой. Бид түүнийг сайхан байгуулж үзэсгэлэнгээ сайхан байршуулах болно. Америкийн ордон Хятадын түг түмэн иргэний сонирхлыг татаж, тэд Америк гэх орон болон Америкийн соёлыг ойлгохыг хүсэн хүлээж байна" гэжээ.
Туркийн дэлхийн мэдээний агентлагийн Осман Ерол бол энэ оны Хятадын хоёр чуулганыг сурвалжилж байгаа сэтгүүлчийн нэгэн. Тэрээр Хятад улсад 9 жил амьдарч, 2008 оны Бээжингийн олимпыг мэдээлж өнгөрсөн билээ. Тэрээр энэ онд Шанхайн дэлхийн яармагт хүрч, Туркийн үзэсгэлэнгийн байдал тэрчлэн Шанхайн дэлхийн яармагийн өргөн их байдлыг Туркийн ард түмэнд мэдээлэн таниулах болно. Тэрээр хэлэхдээ, \
"Би Дэлхийн яармагийг мэдээлэх болно. Дэлхийн яармаг бол өргөн их үйл хэрэг, Шанхайн дэлхийн яармаг нь цар хэмжээгээрээ хамгийн их нэг удаагийн яармаг болох болно. Тэр нь Шанхай тэрчлэн Хятад улсад чухал хувь нэмэр үзүүлэх болно. Мөн ч Бээжингийн олимпын дараах Хятадын бас нэг өргөн их үйл хэрэг болно" гэжээ.
Шанхайн дэлхийн яармаг болтол, хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Яармаг нээгдэх үед хагас жил үргэлжлэх Дэлхийн яармаг нь Шанхай хотод дэлхий олон орны найрсаг хүмүүсийг баярлан угтах болно. \ Пэрлаймаа, Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |