• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн шашны үйлс хамгийн сайхан шатандаа байна

CRI       (GMT+08:00) 2010-03-11 17:43:51

      ТӨЗР-ны УТЗЗ-ын гишүүд 11-ний өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: "Төвдөд ард түмэн шашин шүтлэгийн эрх чөлөөгөө гүйцэд эдлэн, шашны төрөл бүрийн ажиллагаа дэгтэй явагдаж , Төвдийн шашны үйлс урьд өмнө байгаагүй алтан шатандаа байна. Далай ламын хэлсэн " Буддын шашныг сөнөөж байна" гэсэн цуурхал бол бүр худлаа зохиосон юм" гэжээ.

     14-р дүрийн Далай лам " Төвдийн гуравдугаар сарын 10-ны хүчирхийллийг энх тайвнаар эсэргүүцсэний 51 жилийн ойг дурсах цуглаан" гэдэгт үг хэлж, Төвдийн сүм хийд аялал жуулчлалын газар болжээ. Лам хуврагууд бурхны ном судлан бясалгах аз тохиолоо алдсан байна. Энэ бол Буддын шашныг сөнөөж байгаа ажиллагаа мөн" гэжээ.

     Хэрэг дээрээ Төвдөд өнөө 1700 гаруй сүм хийдэд шашны үйл ажиллагаа хэвээр явагдаж байгаа юм.

     УТЗЗ-ын бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын буддын шашны нийгэмлэгийн Төвд дэх салбар нийгэмлэгийн дарга Дуркан Турден Кедур хэлэхдээ:Нам ба засгийн газраас шашны эрх чөлөөг маш хүндэтгэж байна. Өнөө Төвдөд буддын шашин хөгжлийн алтан шатандаа байгаа юм" гэжээ.

     ТӨЗР-ын УТЗЗ-ын дэд дарга Пасан Дондруп танилцуулж хэлэхдээ, буддын шашныг нэн сайн уламжлахын тулд Төвдийн сүм хийдэд ном сурах анги эрхэлж, мөргөлчдөд буддын шашныг системтэй сурах тохиол олгосон юм. Буддын шашны мөргөлчдийн төвшнийг дээшлүүлж, буддын шашныг Төвдөд эрүүл, урт хугацаагаар уламжлахын тулд Төвдийн засгийн газар буддын шашны дээд сургууль байгуулахаар бэлтгэж байна гэжээ. \ Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе