• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнгөрсөн жил Хятадын гадаадад суралцсан болон суралцаад ирсэн хүмүүсийн тоо илэрхий нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2010-03-12 14:39:18

      Хятадын боловсролын яам 12-ны өдөр мэдээ нийтэлж, 2009 онд Хятадын гадаадад суралцсан болон суралцаад ирсэн хүмүүсийн тоо илэрхий нэмэгдлээ гэж тэмдэглэлээ.

      Бүртгэлээс үзвэл, өнгөрсөн жил Хятадын гадаадад суралцсан хүний тоо 230 мянгад хүрч, өмнөх жилийнхээс 27 хувиар нэмэгдэв. Тэдний 90 хувь нь хувийн зардлаар суралцагсад болно. Гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн хүмүүс нийт 110 мянгад хүрч, өмнөх жилийнхээс 56 %-иар нэмэгджээ.Тэдний 80 хувь нь хувийн зардлаар суралцагсад байлаа.

      Эх сурвалжаас үзвэл, 1978 оноос өнгөрсөн жилийн сүүлч болтол Хятадын гадаадад суралцсан хүмүүс нийт 1 сая 620 мянгад хүрч, 500 мянга гаруй хүн эх орондоо буцаж ирэв. Гадаадад суралцсан хүмүүсийн 60 гаруй хувь нь эх орондоо ирж ажил үйлсээ эхлэх сонголтоо хийжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе