• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Ардын УТЗЗ-ийн ээлжит чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-03-13 16:21:00

          Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган 13-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид чуулганы хаалтын ёслолд оролцов.

          УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь чуулганыг хааж хэлсэн үгэндээ, энэ удаагийн чуулганы хугацаанд гишүүд энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн үүрэг зорилт, гол чухал ажлын хүрээнд, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн өсөлтийг хэвээр байлгах, ард түмний амьдралыг сайжруулах, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалах, гадаадад нээлттэй байлгахаа цаашид өргөтгөх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал санаачлаг дэвшүүлж, чухал чухал асуудлаар шийдвэр гаргахаас өмнө болон шийдвэр бодлогыг хэрэгжүүлэх явц дахь зөвшилцөн зохицуулах чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж тэмдэглэжээ.

          Тэрээр заахдаа, УТЗЗ-ийн энэ жилийн ажлын гол тал бол ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, эмчилгээ, орон сууц, байгаль орчныг хамгаалах, орлогын хуваарилалт, гамшгийн дараах сэргэн босголт зэрэг ард иргэдийн амьдралд хандуулж, Шянган, Аомэнь, Тайваний эх орон нэгтэй хүмүүстэй харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн олон нийтийн дипломат харилцааг түргэтгэх явдал болно гэжээ.

          Өнөөдрийн хаалтын хурлаар Хэ Хөүхуаг УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч даргаар нөхөн сонгосон бөгөөд УТЗЗ-ийн Байнгын хорооны ажлын тайлан, санал дуртгалыг хянан шалгасан байдлын тайлан тэрчлэн энэ удаагийн чуулганы улс төрийн тогтоолыг санал хураан баталсан байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе