• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмзэг бүлэгт нэн их анхаарал хандуулах болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-03-15 08:34:06

          Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ,Хятадын нийгэмд бас орлогын хуваарилалт шударга биш, хууль зүй шударга биш зэргийн маш олон шударга биш үзэгдэл оршиж байна. Хятадын эдийн засгийн ажил болон нийгмийн хөгжилд ядуу хүмүүст нэн их анхаарал хандуулж, эмзэг бүлэгт анхаарал хандуулж, нийгэм нийтийг шударга төв голч болгоно гэжээ.

          11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, ядуу хүмүүс болон эмзэг бүлэг нь Хятадын нийгэмд зонхилох хэмжээг эзэлж байгаа юм. Хятад улс хөгжилдөө эдийн засгийн байгуулалтаа сайн хийх төдийгүй, мөн бас нийгмийн төв шударга ёсыг ахиулж, хүний бүх талын чөлөөтэй хөгжлийг ахиулна. Энэ гурван талын алийг нь ч орхиж болохгүй юм. Хятад улс хүчээ төвлөрүүлэн үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаагийн үндсэн зорилт бол хүн ардын өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа эдийн болон соёлын хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө юм. Нийгмийн төв шударга ёсон бол нийгмийг тогтвортой байлгахын үндэс суурь мөн гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе